Ш.Адьшаа: Миний хамаатан садан, хамаарал бүхий хүмүүс НҮҮРСНИЙ ХУЛГАЙД оролцсон байдал ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХЭД бэлэн
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-12-18

Ш.Адьшаа гишүүн бол “Нүүрсний жагсаал”-аас ч өмнө, 2022 оны дөрөвдүгээр сард УИХ-ын 26 гишүүний гарын үсгийг цуглуулж Хянан шалгах түр хороог анх байгуулан, Т.Доржханд, С.Ганбаатар тэргүүтэй гишүүдэд уг хороонд орж ажиллах саналыг явуулж байсан, нэг үгээр “Нүүрсний хулгайтай хийх тэмцлийн жинхэнэ автор, түр хорооны зорилгыг мэдэх хүн юм.

Гэвч УИХ нүүрсний асуудлаар сонсгол явуулах хугацааг Хянан шалгах түр хороо байгуулах тогтоол батлагдсанаас зургаан сарын дотор хийх хугацаа зааж, улмаар хуулийн байгууллага “Шалгагдаж байгаа мэдээллийг ил гаргаж болохгүй” гэж шалтагласаар хойшлуулсаар өнгөрсөн дөрөвдүгээр сард болох ёстой байсан сонсгол болоогүй байдаг.

Улмаар Б.Энхбаярын даргалж байгаа одоогийн хороог дахин байгуулахдаа тусгай шалгалтын хүрээг зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” болон Орон нутгийн “Тавантолгой” ХК-ийг шалгах болгон хумьж, тэмцлийг хүчгүйдүүлсэн төдийгүй, гэрчээр дуудсанд “Нүүрсний сонсгол” зорилгоосоо хазайж, том хулгайчдыг нуух зорилготой болсон юм биш биз” хэмээн бухимдав.

Ш.Адьшаа гишүүний байгуулсан Хянан шалгах түр хорооны тусгай шалгалтад Гашуун сухайтаас гадна Ханги, Мандал, Байтаг, Замын-Үүд, Ярант, Бичигт, Шивээхүрэн боомтын нүүрс нэвтрүүлэх болон Алтанбулаг, Цагаанннуурын чөлөөт бүс багтаж байсан юм. Хэрвээ сонсгол энэ хүрээнд явагдсан бол Жижиг “Тавантолгой”-той ижил статустайгаар зэрэг шахам байгуулагдсан ч одоо хувьд шилжчихсэн уурхайнуудыг хамруулах, улмаар төртэй байгуулсан гэрээг илчилж, үүргийн гүйцэтгэлийг нь хангуулах зэрэг олон боломж бүрдэх байсан юм.

Эрчим хүчний аюулгүй байдал алдагдаж байгаатай холбогдуулаад зөвхөн нэг жишээ дурдахад, Хөшөөтийн коксжих нүүрсний ордыг Ховд аймгаас шилжүүлж авсан Хятадын хөрөнгө оруулалттай “Мон Энко” ХХК гэхэд л 35 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барьж, бүс нутгаа эрчим хүчээр хангах ёстой байжээ. Энэ мэтчилэн, манай дарга нарын чихэн дээр “цэцэг ургуулж” байгаад хувьчлаад авчихсан, зарчим, ёсзүйн хувьд одоо шалгаж байгаа хоёр Тавантолгойгоос ч дор орчихсон /Сүхбаатар аймгийн өмчит “Андын илч” уурхай олон жил аймагт нэг ч төгрөгийн ногдол ашиг өгөлгүй явж исэн нь илчлэгдэж байв/ олон уурхай хамрагдаж, нэгэнт үйлдэгдсэн /Жижиг Тавантолгой орон нутгийн, “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчид одоо ч байгаа бол шалгагдах байсан уурхайнууд нэгэнт хувьд шилжсэн/ маш том хулгай илрэх байв.

Тиймээс нэгд, зорьсон ажлыг нь зохион байгуулалттайгаар хойшлуулж, баллаж юу ч биш болгож байгаад, хоёрт, өөрийнх нь хэлснээр “Хоёроос бусдыг нь мэдэхгүй” олон компанид хамаатуулж, гэрчээр дуудсанд нь “Нүүрсний сонсгол” зорилгоосоо хазайж, том хулгайчдыг нуух зорилготой болсон юм биш биз. Б.Ганхуягийг яагаад авчрахгүй байна” хэмээн зэмлэв. Гэрчийн хувиар харин "Өнөөдөр би энэ сонголд ард түмэн, төрөө хүндлээд ирсэн. Миний бие 2005 онд Гаалиас гарсан. 2020 онд УИХ-ын гишүүн болсон. 2012 оноос хойш би болон миний ах дүү, хамаарал бүхий хүмүүс “ЭТТ” болон бусад уурхайгаас нүүрс худалдан авах, хөрс хуулах үйлчилгээ зэрэг уул уурхайтай холбоотой бизнес хийсэн бол хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн.

Үүнийг би ард түмэндээ УИХ-ын гишүүний хувьд, Ховд аймгийн олон мянган иргэдийн төлөөллийн хувьд хариуцлагатайгаар хэлж байна. Энэ сонсгол зорилгоосоо хазайлаа. Гөлөг төөрүүлэх, жинхэнэ хулгайч нарыг нуух зорилготой ажиллагаа явуулж байгаа юм биш биз дээ. Би өөрийн үүсгэн байгуулсан компаниа 2012 онд зарсныхаа төлөө энд дуудагдаж байна. Энэ яриад байгаа 10 компанийн хоёроос бусдыг нь би мэдэх ч үгүй" гэж мэдүүллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.45.178)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.