А.Адъяасүрэн: Зээлийн гэрээг минь "НҮҮРСНИЙ ХУЛГАЙ" болгох гэж байна!
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-12-19

Нотлох баримтыг хянан шалгах түр хорооны нээлттэй сонсголд гэрчээр дуудагдсан УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн түр хорооны гишүүдийн асуултад дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр “2020 он хүртэл А.Адъяасүрэн гэдэг хүнийг хэн ч танихгүй байсан. 2020 оны таван сард УИХ-д нэр дэвших болсонтой холбоотойгоор баахан янз бүрийн мэдээллүүд гарсан. Манай эгчийн нэр дээрх зээлийг надтай холбосон. Бизнес эрхлэгчдийг ухвал зээл л гарна. Зээлийн гэрээг маань “С” зөвшөөрлийн хэрэг болгон хувиргасан. Энэ хэрэг явж явж хаагдсан. Гэтэл “Нүүрсний хулгай” гэгч хэрэг гарсантай зэрэгцэн надтай холбоотой хэргийг дахин ярьж эхэлсэн. Намайг нүүрсний хулгайд холбож байна. Сөрөг хүчнийхээ гишүүдийг намнах гэж байна. Нүүрсний хулгай гэгчид олон хүний нэр зарлачихаад яг шалгаж байгаа юм байхгүй. Сүүлдээ Д.Бат-Эрдэнэ гишүүн бид хоёр дээр Ш.Адьшаа гишүүн нэмэгдээд ороод ирлээ. Сөрөг хүчинд хоёрхон эмэгтэй гишүүн байдаг. Ковидын үед С.Одонтуяа гишүүнийг вакцины татан авалтад нөлөөлсөн гэж үзсэн, одоо намайг нүүрсний хэрэгт холбох гэж байна. Зээлийн гэрээг маань “С” зөвшөөрлийн хэрэг, сүүлдээ нүүрсний хэрэг болгож байна. Миний нэр дээрх компаниудаас нэгээс бусдыг нь мэдэхгүй. Сүүлдээ Турк улсын иргэний нэр дээр бүртгэлтэй явж байна. Үүнийг яагаад ингэж мушгиж байгаа юм бэ гэдгийг шинжээчдээс асууж өгөөч. 1999 оноос хойш зам тээврийн салбарт ажилласан. 40 гаруй мянган жолооч бэлтгэсэн. Нүүрс тээврийн жолооч нар ХУЛГАЙ ХИЙХ ямар ч боломж байхгүй” хэмээн хариуллаа.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.199.51)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.