П.Өлзийнаран: Дарга нарын хүүхдүүд, найзууд нь "ЭТТ"-н ТУЗ-д томилогддог байсан
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-12-20

Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн шийдвэр гаргахад оролцсон ТУЗ-ийн долоон  гишүүнийг  гэрчээр дуудсан ч зургаан гишүүн ирээгүй. Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн П.Өлзийнаран ирсэн байна.

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн П.Өлзийнаран: 

-ТУЗ-д сууж байсан том дарга нар маань өнөөдөр ирээгүйд маш их харамсаж байна. ТУЗ-д анх ороод мэргэжлийн хүний хувьд маш их эмзэглэж байсан. Энэхүү том саалийн үнээг судалгаа шинжилгээгүй, ямар ч сэтгэлгүйгээр ухаж ирсэн байсан. Яг нинжаа шиг. Анх орсон цагаасаа эхлээд суурь судалгаатай эхлээч ээ гэх зэргээс эхлэн байнга мэргэжлийн шаардлага тавьдаг байсан. Түүний нэг нь бол нүүрс баяжуулах үйлдвэр. Ингэснээр ажлын байр нэмэгдэнэ. Бүтээгдэхүүний чанар дээшилнэ. Үнийн хувьд хоёр дахин нэмэгдэнэ гэх зэргээр төслийн тогтвортой хөгжлийг хангах байсан. 2016 оноос хойш нүүрс баяжуулах үйлдвэр судалгаа шинжилгээний ажлыг технологийн хөрөнгө оруулалтыг өөрт нь хийгээч ээ гэдэг шаардлагыг тавьж ирсэн. Гэвч саналын эрхтэй хувьцаа эзэмшигчид төслийн тогтвортой байдлыг хангах хөрөнгө оруулалтуудыг хийгээгүй. Харин өөр шууд бус стратегийн ач холбогдолтой зүйлд хөрөнг оруулж ирсэн. Нүүрс баяжуулалтын үйлдвэр, гэрээ гэх мэт яригдаж байгаа зүйл бол намайг ТУЗ-өөс гарсны дараа хийжээ. Зарчмын хувьд дан нүүрсээр хийхээр захиалагч компанийнхаа үнэнээс багаар зарна. Эргээд захиалагч компанийнхаа бүтээгдэхүүний үнийг унагаадаг учраас мөнгөн дүн оруулж ирсэн болов уу. Ийм байдалтай байсан учраас ТУЗ-өөс гарсан. Дарга цэрэг нарын хүүхдүүд, найзууд, ТУЗ-ийн хуралд ийм байдалтай ханддаг. Мэргэжлийн бус, төслөө ойлгохгүй. Уурхай руу огт явдаггүй. Уурхайн тоос идэж үзээгүй хүн яаж хөгжил цэцэглэлтийг бий болгох юм бэ. Яаж технологийн нарийн хөрөнгө оруулалтуудыг хийлгэхийг шаардах юм бэ. Шаарддаггүй байсан.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.82.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.