НА: НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГЫН НЭРЭМЖИТ ‘’ҮНДЭСНИЙ БИЧИГ МИНУ’’ УРАЛДААН 11, 12-НЫ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Б.Норовням
Үйл явдал
/
2023-04-12
"Иргэдийн оролцоотой-Соёлын жил", "Монголын үндэсний бичиг үсгийн баяр"-ын өдрийн хүрээнд Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын нэрэмжит ‘’Үндэсний бичиг мину-2023’’ уралдаан нь 2 хэсэгтэйгээр зохион байгуулагдаж дууслаа.
 
✅Тус уралдаанд төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд болон архив, бичиг хэргийн ажилтнууд оролцсон бөгөөд 11-ний өдөр удирдах албан тушаалтнуудын уралдааныг зохион байгуулсан бол өнөөдөр төрийн 68 байгууллагын архив, бичиг хэргийн ажилтнуудын дунд болж өндөрлөлөө.
 
✅Эх хэл, бичиг үсэг, түүх, соёлоо судлах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, залуу хойч үеийнхэнд өв соёлоороо бахархах бахархлыг бий болгох, “Монгол хэлний тухай хууль”-д зааснаар 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулах болсонтой холбогдуулан дээрх ‘’Үндэсний бичиг мину’’ уралдаан нь 2 дахь жилдээ ийнхүү амжилттай зохион байгуулагдлаа.
 
✅‘’Үндэсний бичиг мину-2023’’ уралдааныг нээж, дүүргийн ИТХ-ын дарга П.Нарантуяа хэлсэн үгэндээ байгууллагын цохилох зүрх болсон архив бичгийн хэргийн ажилтан та бүхэн бол үндэсний бичгийг маш сайн сурч эзэмших зайлшгүй шаардлагатай гэдгийг онцлоод уралдаандаа амжилттай оролцохыг хүсэж, оролцсон бүх бичиг хэргийн ажилтнуудад гарын бэлэг гардуулсан юм.
 
✅Энэхүү уралдаанд оролцож байгаа албан хаагчид үндэсний дээл, хувцсаараа гангарч, үндэсний бичгээрээ өрсөлддөг нь онцлог бөгөөд уралдааны эхэнд Төрийн дуулалдаа хүндэтгэл үзүүлэн, уралдаан тэмцээнээ эхлүүлдэг нь бахархал төрүүлдэг юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.187.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.