НА: НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГЫН НЭРЭМЖИТ ‘’ҮНДЭСНИЙ БИЧИГ МИНУ-2023’’ УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА
Б.Норовням
Үйл явдал
/
2023-04-18
"Монголын үндэсний бичиг үсгийн баяр"-ын өдрийг тохиолдуулан, 2023 оны "Иргэдийн оролцоотой-Соёлын жил" болгон зарласантай холбогдуулан зохион байгуулсан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын нэрэмжит ‘’Үндэсний бичиг мину-2023’’ уралдааныг /ур чадварын сорилт/ энэ сарын 11,12-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж, өнөөдөр ур чадварын сорилтын дүнг танилцуулан, шагналыг гардууллаа.
 
✅ Энэ жил тус уралдааныг дүүргийн төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд болон архив, бичиг хэргийн ажилтнуудын дунд зохион байгуулж, дараах байдлаар шалгарлаа.
 
1. Удирдах албан тушаалтан:
?"Тэргүүн байр" - М.Баттулга /ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга/
?"Дэд байр" - Ж.Одгэрэл /140 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч/
?"Гутгаар байр" - Н.Анхбаяр /Ерөнхий боловсролын 160 дугаар сургуулийн захирал/
 
2. Архив, бичиг хэргийн ажилтан:
?"Тэргүүн байр" - Д.Хулан /1 дүгээр хорооны зохион байгуулагч/
?"Дэд байр" - Э.Оюунгэрэл/123 дугаар цэцэрлэгийн арга зүйч/
?"Гутгаар байр" - Г.Мөнхөө /Дотоод аудитын албаны дотоод аудитор/ нар тус тус шалгарлаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.42.134)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.