НА: НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХӨГЖЛИЙН ХОРООДЫН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛЛОО
Б.Норовням
Үйл явдал
/
2023-12-19
✅Дүүргийн ИТХ-ын Нийгмийн бодлогын хөгжлийн хороо, Иргэний оролцоо, хамтын ажиллагааны хөгжлийн хороо, Эрх зүй, төрийн байгуулалтын хөгжлийн хороодын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр хуралдлаа.
✅Хуралдаанаар Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол шийдвэрийн биелэлтийг хэлэлцэх тухай, Дүүргийн ИТХ-аас албан бичиг болон тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, Төрийн дээд одон медалиар шагнагдах иргэдийг дэмжих тухай, Дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2023 оны арга хэмжээний төлөвлөгөөний жилийн эцсийн биелэлт / 1-р бүлэг Хүний хөгжлийн бодлого, 3-р бүлэг Засаглалын бодлого/, Дүүрэгт хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний биелэлтүүд / “Аюулгүй Налайх” арга хэмжээ, “Гамшигт тэсвэртэй дүүрэг” арга хэмжээ, “Архив албан хэрэг хөтлөлтийг сайжруулах” арга хэмжээ, “Жендерийн эрх тэгш байдлыг хангах” арга хэмжээ, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний амьдралын чанарыг сайжруулах” арга хэмжээ, “Налайхын боловсрол 2024” арга хэмжээ/,Үнэлгээний хороонд ажиллах иргэний нэрсийн жагсаалт батлах тухай гэсэн дээрх асуудлуудыг хэлэлцэж санал, дүгнэлт гаргаж ИТХ-ын 27-р хуралдаанд хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.189.126)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.