Монголд анх удаа газрын тосыг хол замд тээвэрлэх магистраль шугам хоолой барьж байна
П.Ишханд
Үйл явдал
/
2023-12-21
Манай улсын зүүн бүсийн газрын тос нь царцамхай, мөн өвлийн цаг агаарыг харгалзан түүхий тосоо төмөр замаар тээвэрлэхгүй, дамжуулах хоолойгоор боловсруулах үйлдвэр рүү хүргэхээр шийдсэн юм. Газрын тосны үйлдвэрийг түүхий эдээр хангах 530 км газрын тос дамжуулах хоолой нь Дорнод аймгийн Матад сум дахь газрын тосны 19-р талбайгаас Алтанширээ сум дахь үйлдвэрийн талбай хүртэл баригдана. Дамжуулах хоолой 2.8-3 метрийн гүнд байрлана.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.185.59)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.