Т: 2024 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨӨЛӨЛ
A.Ажиглагч
/
2023-05-16
 
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл буюу 2024-2026 оны төсвийн төсөөллийг хэлэлцлээ. ЗГ-аас танилцуулсан төслөөр ирэх онд гадаад худалдаа, экспортыг эрчимжүүлэх замаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлжээ. Улмаар ЗГ-аас цалин, тэтгэврийг цаашид инфляцтай уялдуулан нэмэх, зарим төрлийн тэтгэмжийг бүрэн олгох зэрэг бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхэд 2.5 их наяд төгрөгийн санхүүжилтийг нэмж зарцуулахаар төсөвлөжээ. Харин байнгын хорооны гишүүдийн зүгээс бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах, ханшийг тогтворжуулах, хуримтлал бий болгоход хэрхэн анхаарч байгааг тодруулж, үр дүнтэй ажил зохион байгуулахыг даалгав.
Төсвийн төсөөллийг боловсронгуй болгох зорилгоор Төсвийн байнгын хорооноос өргөн мэдүүлсэн төсвийн төсөөлөлд дараах арга хэмжээг авч ажиллахыг чиглэл болгов. Үүнд:
-Төсвийн хяналтын байгууллага, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн зөвлөмжид тусгагдсан арга хэмжээнд ажил хэрэгч хандаж, хариу тайлбар ирүүлэх,
-Ирэх жилүүдийн макро эдийн засгийн үзүүлэлтэд тооцсон орлогын тооцоолол, аргачлалыг тодорхой мэдээлэх, экспортын түүхий эдийн тоо хэмжээ, тооцоог дахин нарийвчилж судлахыг чиглэл болголоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.27.141)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.