С.Амарсайхан: 2023 оны Онцлох хүүхдүүдийг шагнаж урамшууллаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-12-22
2023 оны Онцлох хүүхдүүдийг шагнаж урамшууллаа
Хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох, тэдний гаргасан амжилт, ололтыг алдаршуулах, нийгэмдээ үлгэр дуурайлал болгох зорилгоор “Оны онцлох хүүхэд”-ийг шалгаруулах ёслол 31 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байна.
2023 онд үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд
​Оюун ухаан
​Сурлага
​Урлаг, уран бүтээл
​Биеийн тамир, спорт
​Байгаль хамгаалал
​Монгол ёс, түүх, соёлыг өвлөн уламжлагч
​Хүмүүнлэг энэрэнгүй, сайн үйлстэн
​Хүүхдийн оролцооны байгууллагын манлайлагч хүүхэд,
​Техник сэтгэлгээ, шинэ санаачилга
​Багийн амжилт гэсэн 10 төрөлд үндэсний хэмжээнд 1032 хүүхэд өрсөлдөж, онцгой амжилт гарган эх орноо сурталчлан үе тэнгийнхнээ манлайлсан 36 хүүхэд “2023 оны ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ээр шалгарлаа.
Мөн багийн төрөлд үндэсний хэмжээнд 54 баг өрсөлдөж, Сонгинохайрхан дүүргийн Өнөр Цогцолбор сургуулийн Гимнастикийн Хурд багийн тамирчид, Дархан-Уул аймгийн Бүжгийн спортын Хос тамирчин Ч.Айдаулет, Э.Анужин нар, Өмнөговь аймгийн U12 сагсны эрэгтэй баг, тамирчид, Баянгол дүүргийн Ой тогтоолтын багийн тамирчин Ц.Номин- Эрдэнэ, Ц.Оюун-Эрдэнэ нар, Дорнод аймгийн Дорнын бүжиг хамтлаг, Өвөрхангай аймгийн Ирмүүн-6 бүжгийн хамтлагууд тус тус “2023 Оны ОНЦЛОХ БАГ”-аар шалгарлаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.251.199)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.