Ж.Ганбаатар: Ганбаа байгаа тулдаа энэ бүхний АРД ГАРЛАА
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-12-22

УИХ-ын гишүүд "Эрдэнэс Тавантолгой"/ЭТТ/ компанийн хувьцааг иргэдэд үнэгүй эзэмшүүлэх, ногдол ашгийг хүртээх тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг ярилцаж байна. Энэ үеэр Ц.Туваан гишүүн сонгууль дөхөх үед Баялгийн сангийн хуулиа батлаагүй байж, иргэдэд хувьцааны ногдол ашиг ярьж эхлэв гэдэг асуудлыг хөндсөн юм. "Эрдэнэс Тавантолгой"  компанийн хувьцаа нь хувьцаа мөн гэдгийг тус компанийн гүйцэтгэх захирал хэлсэн юм.

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар "Баялгийн сангийн тухай хуулийн төслийг Эдийн Засгийн Хөгжлийн Яам боловсруулж байгаа. Хоёрдугаар сард 10-нд бүх төрийн өмчит компанийн тайлан гарна. Өнгөрсөн жилийн мэдээллээр баялгийн сангийн тухай хуулийн төслийг төлөвлөх боломжгүй. ЭТТ компанийн гүйцэтгэл гурван их наяд төгрөгийн ашигтай гарах төлөвтэй байна. Ийм боломж гарч байгаа тул хувьцааны асуудлыг жилийн эцэст ярьж байгаа.

БНХАУ-ын 2024 оны импортын бодлого зэргийг харж байгаад хэлэлцэж байгаа юм.

Бид өнөөдөр нүүрсээ биржээр 190 ам.доллароор зарж байна, Далайн боомт дээр нь аваачиж 240 доллароор нь зарж чадахгүй байна. Тэнд очиход тээврийн зардал хэрэгтэй болно. Уул уурхайн бүтээгдэхүүнээ үнэд хүргэж чадаж байгаа нь ЭТТ компанийн амжилт. Ганбаа байгаа тулдаа ард нь гарсан. Ганбаа гэхээр би өөрийгөө хэлж байгаа гэж бодов. БЭТ Ганбат. Энэ хүнд дотоод, гадаадын олон шахалтууд ирсэн.

Биржийн тухай хуулийг хэлэлцэж байхад бүгд л бүтэхгүй ээ, маргааш дампуурна гэж байсан.

Худалдан авагч тал ч биржээр авах соёлд суралцаж байна. Баялгийн сангийн тухай хуульд 33 хувийг хадгалах, 33 хувийг өсгөж үржүүлэх зэргийг тусгахаар ярилцаж байгаа" гэсэн хариултыг өгөв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.218.15)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.