Сүхбаатарын талбайд 12 сарын 24-30 хүртэл орой бүр УРЛАГИЙН ТОГЛОЛТУУД болж байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-12-25

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас энэ жилээс эхлэн Д.Сүхбаатарын талбайд цуглаж буй нийслэлчүүддээ, жуулчдад зориулж шинэ жилийн баярын худалдаа, үйлчилгээг асар майхан болон явуулын цэгүүдээр хүргэж эхэллээ. Түүнчлэн талбайн асарт арванхоёрдугаар сарын 24-30-ны хооронд өдөр бүр 18:00 цагаас урлагийн тоглолтууд зохион байгуулагдаж байгааг Нийслэлийн Соёл Урлагийн Газраас мэдээлэв.

Шинэ жилийн баярыг угтан Сүхбаатарын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэн, 32-ын тойрогт хийж байгаа мөсөн хотхонуудын ажил дуусжээ. Өнөөдрөөс үйл ажиллагаа нь жигдрэх аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.226.121)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.