Дорноговийн гурван ихэр ХҮҮ гурван өрөө байрандаа оржээ
Үйл явдал
/
2023-12-25
 
 
Дорноговь аймагт 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 3 ихэр хүү мэндэлсэн. Тэдэнд 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр аймгийн Засаг дарга О.Батжаргал Ж.Хүдэрчулуун, Г.Эрдэнэбаяр нарын гэр бүлд Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багт шинээр ашиглалтад орсон “Мандах наран 5” хороололд 3 өрөө байрыг бэлэг болгон түлхүүрийг гардуулан өглөө. Хүдэрчулуун, Эрдэнэбаяр нарын гэр бүлд аз жаргал болон ирсэн 3 ихэр хүү Х.Хангай, Х.Оргил, Х.Далай нар одоо 1 ой 3 сартай эрүүл энх өсөн торниж байна. Өнөр өтгөн гэр бүлд нийт Дорноговьчууд аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.44.188)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.