НҮҮРСНИЙХЭН Б.Энхбаярын эсрэг МЭДЭЭ гаргуулахаар хэвлэлд 3 тэрбумыг ТӨСӨВЛӨСӨН гэв үү...
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-12-25

УИХ-ын хянан шалгах түр хорооноос 2023 оны 12 дугаар сарын 04-07, 18-22-ны өдрүүдэд зохион байгуулсан сонсголоор Хянан шалгах түр хорооны 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор баталсан нотлох баримтыг шинжлэн судлах дарааллын дагуу нийт 60 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судалсан бөгөөд нотлох баримтыг шинжлэн судалсан шинжээчийн дүгнэлт, хянан шалгагчдын тайланг сонсон, шаардлагатай бичмэл нотлох баримтуудыг танилцуулсан. Мөн түүнчлэн холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт аван, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авсан бөгөөд сонсголд давхардсан тоогоор нийт 577 гэрч оролцуулахаар мэдэгдэх хуудас хүргүүлснээс 419 (72.6 хувь) гэрч хүрэлцэн ирж оролцсон байна.

хэдэн өдөр үргэлжилсэн түр хорооны хуралдааны дараагаар тус хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өөрийн цахим хуудастаа ийн бичжээ. Нүүрсний мафийнхан түүнийг харлуулах гэж ГУРВАН ТЭРБУМ ТӨГРӨГ хэвлэлүүлдэд тараасан гэнэ. 

"Маргаашнаас эхлэн “нүүрсний мафи” над руу нэг сарын турш хэвлэлийн атак хийнэ. Одоогийн байдлаар үүнд 3 тэрбум төгрөгийн төсөв(үүний тал нь төрийн өмчийн компаниас халхавч байдлаар гарсан) гаргаад байна"  гэжээ. 

УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайдын хувьд тэрбээр БАТАЛГААТАЙ, ҮНЭН ЗӨВ мэдээллийг өөрийн сувгаараа өгөх ёстой. Хэрэв түүний ярьсан зүйл эс нотлогдвол бусдын нэр хүндэд халдсан гэмт хэрэг болно. Б.Энхбаяр сайд нэгэнт гал атгаж байгаа тул мэдэж байгаа бүхнээ ил болгон зарлах хэрэгтэй. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.60.204)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.