ҮАБЗ-ын нарийн бичгийн дарга Ж.ЭНХБАЯР СОНГУУЛЬД хүч үзэхээр болж ажлаа өгөх гэнэ
Үйл явдал
/
2023-12-25

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна. Тэрбээр Ерөнхийлөгчийн зөвлөхийн ачаалал багатай зөөлөн албанд ирж улмаар 2024 оны сонгуульд ХҮЧ ҮЗЭХЭЭР ийнхүү эртнээс бэтгэж буй юм. 

Учир нь ирэх оны сонгууль ТОМСГОСОН, БҮСЧИЛСЭН тойргоор явагдах бөгөөд 126 гишүүнтэй болох юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүнээ УИХ-д илгээж нэг ч гэсэн суудал халааслах, өөрийгөө хамгаалах гол бодлогоо хэрэгжүүлж буй нь энэ юм. Ж.Энхбаяр өмнө нь Говь-Алтай аймгаас, Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдож байсан бөгөөд УИХ, Засгийн газар, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан улстөр, албан тушаалын туршлагатай нэгэн. 

Мөн 2020 онд гишүүн байхдаа Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хувийн компанидаа зээл авсан нь илэрч улстөрийн хариуцлага хүлээн нэр дэвшээгүй юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.245.40)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.