Д.Тогтохсүрэн: Өвөрхангай аймгийн 19 сумын СДМЗХ-ны дарга нар Улаанбаатар хотод ирж сургалтад хамрагдах үеэр нь хүлээн авч уулзлаа
П.Ишханд
Үйл явдал
/
2023-03-23
Өвөрхангай аймгийн 19 сумын Социал Демократ Залуучуудын холбооны дарга нар Улаанбаатар хотод ирж сургалтад хамрагдах үеэр нь хүлээн авч уулзлаа.
Сумандаа ажиллаж, амьдарч байгаа залуучуудын хөгжил оролцооны талаар өөрсдийн санаачилгаар олон ажил хэрэгжүүлж ажиллаж буй залуус Нийгмийн Ардчилал Залуучуудын Академийн сургалтад хамрагдаж, манлайлал, хөгжил оролцоо, багаар ажиллах ур чадварт хоёр өдөр суралцсан байна.
Хөдөөгийн хөгжлийг дэмжих, Төвлөрлийг сааруулах чиглэлд орон нутагт залуус зорин очиж ажиллаж, амьдрах орчин нөхцөл бүрдүүлэх тухайд ч залуус шинэлэг санал хэлж байлаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.133.61)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.