Д.Тогтохсүрэн: УИХ-ын гурван гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлье гэдэгт бүлгийн гишүүдийн дийлэнх олонх санал нэгдлээ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-03-29
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.03.29/ ээлжит бусаар хуралдаж, УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцсэн шийдвэрийг хэлэлцлээ.
Хэлэлцсан асуудалтай холбогдуулан УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны мэдээллийг сонссон. Дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх асуудлаар тодорхой мэдээлэл өгч, тус хорооноос гаргасан шийдвэрийг танилцуулсан.
Бүлгийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ оролцож “УИХ-ын гишүүн бүрэн эрхтэй ч түдгэлзүүлэн шалгах хэрэгтэй” гэж байр сууриа илэрхийлсэн.
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийг дэмжиж, УИХ-ын гурван гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлье гэдэгт бүлгийн гишүүдийн дийлэнх олонх санал нэгдлээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.108.185)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.