Д.Тогтохсүрэн: Арвайхээр сумын 1, 9, 12, 4, 6-р багуудын Иргэдийн Нийтийн Хуралд оролцлоо
П.Ишханд
Үйл явдал
/
2023-04-08
Арвайхээр сумын 1, 9, 12, 4, 6-р багуудын Иргэдийн Нийтийн Хуралд оролцлоо.
2016 оноос эхлэн жил бүр Арвайхээр сумын багуудын Иргэдийн Нийтийн Хуралд оролцож, иргэд олон нийтийн санал, хүсэлтийг сонсож ирсэн.
Хурлын үеэр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, УИХ, ЗГ-аас авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрүүдийг танилцуулсан.
Иргэд Багийн Иргэдийн Нийтийн Хурлын үеэр амьдарч буй орчин нөхцөл, эрхэлж буй хөдөлмөр гээд өдөр тутмын амьдралд нь хүндрэл учруулж буй олон асуудлаар нээлттэй санал хүсэлтээ илэрхийлдэг юм. Энэ удаад оролцсон таван багийн иргэдээс гарсан бүх санал хүсэлтэд анхаарч ажиллах болно.
Багийн хурлуудад аймаг, сум, багийн удирдлагууд хамтран оролцлоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.158.165)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.