36 шинэ автобус ҮЙЛЧИЛГЭЭНД явж эхэллээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2024-01-02

Нийтийн тээврийн салбарт хийж буй парк шинэчлэлийн хүрээнд шинээр нийлүүлж буй 600 автобусны эхний 36 автобусыг Улаанбаатар хотод авчирсан билээ. Уг автобусыг “Зорчигч тээврийн нэгтгэл” компанид хуваарилсан бөгөөд өчигдрөөс үйлчилгээнд гарч эхэлжээ. Гэхдээ  автобуснуудыг үзлэг, оношилгоонд оруулж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэж, улсын дугаар олгож, мөн цахим төлбөрийн системийн төхөөрөмж суурилуулах, чиглэлийн мэдээллийг оруулснаар ийнхүү нийтийн тээврийн үйлчилгээнд гаргажээ.

Автобуснууд “Таваншар-Офицеруудын ордон”, “Үйлдвэр комбинат”, “Улаанхуаран” зэрэг чиглэлд явж байна. Холбогдох албаныхан үлдсэн автобуснуудыг энэ сардаа багтаан бүрэн оруулж ирэхээ мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.73.38)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.