В.В.Путин, Ши Жиньпин нарыг МОНГОЛ УЛСАД АЙЛЧЛАХ УРИЛГА илгээжээ
Үйл явдал
/
2024-01-09

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хөрш хоёр улсын төрийн тэргүүн нарт энэ жил Монголд төрийн айлчлал хийх албан ёсны урилга өгчээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлж, ажлын өндөр амжилт хүссэн байна. Мөн Монголын нийт ард түмэнд шинэ жилийн баярын мэнд хүргэж, Монгол Улсад хөгжил дэвшил, сайн сайхныг хүсье гэжээ.

Хамгийн сүүлд 2023 оны 10 дугаар сард БНХАУ-д болсон "Бүс ба зам" чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай уулзаж, байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулах төсөл, худалдааны татвар бууруулах асуудал, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг эхлүүлэх зэрэг мега төслүүдийг эцэслэн тохирсон юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.117.112)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.