Ч.БАТЗОРИГ: Хувь хүн ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭНД явбал ЗӨРЧЛИЙН ХУУЛИАР шийтгэнэ
Үйл явдал
/
2024-01-10

Такси үйлчилгээг зөвшөөрөлтэй болгох талаар Нийслэлийн Засаг даргын зөвлөх Ч.Батзориг дараах мэдээллийг өглөө. Тэрээр "Улсын хэмжээнд сүүлийн таван жилд 3170 гэмт хэрэг, зөрчил бүртгэгдсэн байдаг. Үүнээс 2900 гаруй нь Улаанбаатарт бүртгэгдсэн байна. Гэтэл 2900 гаруй гэмт хэргийн 2116 нь зөвхөн таксины жолоочтой холбогдсон байгаа нь цаашид таксины талаар тодорхой зохицуулалт хийхгүй бол энэ харилцаа нэлээд орхигдсон байна гэж үзэж Зөрчлийн тухайн хуульд өөрчлөлт оруулсан. Ер нь Зөрчлийн тухай хууль, Автотээврийн тухай хууль, тэмдэгтийн тухай хуулиудад зохих өөрчлөлтүүдийг оруулсан.

Энэ хуулийн хүрээнд 2024 оны аравдугаар сарын 15-аас эхлээд такси үйлчилгээний тусгай зөвшөөрлийн харилцаа үйлчилж эхэлнэ Өөрөөр хэлбэл, хуульд найман төрлийн шаардлага хангасан тохиолдолд нийтдээ 3-10 сая төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөөд такси үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл авна. Ингээд зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж нь такси үйлчилгээ явуулна гэсэн үг.

Такси үйлчилгээг одоогийн байдлаар Улаанбаатар хотод UB cub дуудлагын үйлчилгээ үзүүлж байгаа. Үүнийг хуульд такси үйлчилгээ гэж үзэхгүй байгаа. Үүнийг дуудлагын үйлчилгээ гэж өөр зохицуулалтаар зааж өгсөн. Аравдугаар сарын 15-аас эхлээд такси үйлчилгээний тусгай зөвшөөрөлтэй болоод эхлэхээр зөвшөөрөлгүй буюу энгийн хүмүүс такси үйлчилгээ хийгээд, түүнтэй холбоотой гэмт хэрэг, ослын харилцаа зохицуулагдаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хэрвээ зөвшөөрөлгүй такси үйлчилгээ үзүүлбэл хувь хүнийг 5 сая төгрөгөөр, хуулийн этгээдийг 50 сая хүртэлх төгрөгөөр торгох зохицуулалт Зөрчлийн хуульд орсон.

Цаашдаа Улаанбаатар хотын удирдлагын зүгээс нийтийн тээврийн олон төрөлт үйлчилгээг нэвтрүүлэх бодлогыг явуулж байгаа. Энэ хүрээнд бид такси үйлчилгээ буюу цахилгаан таксинуудыг үйлчилгээнд нэвтрүүлэх бодлого явж байгаа” гэв.

Сэтгэгдэл: (2)
Таны IP: (18.191.165.201)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин (66.181.186.244) 2024-01-13 08:47:36
Такси үйлчилгээг цэгцлэх цаг болсон шүү, хэн дуртай нь машин барьж хүн зөөх нь эрсдэл ихтэй , хэрэв аюул осол гаргаад хүний амь нас эрсэдвэл яах юм, эрүүл мэндээр хохирч эмчилгээ үйлчилгээний зардал гарвал яаж нөхөн төлбөрийг хийх юм гээд зохицуулах асуудал байна, бусдын амь нас,эрүүл мэндийн өмнө ямар хариуцлага хүлээх юм, хариулага хүлээж даатгал худалдан авсан байх уу гэдэг асуудал яригдах ёстой, хувь хүн, байгууллага хэрэв такси үйлчилгээ үзүүлэх бол даатгалд хамрагдсан байх ёстой, монгол хүний амь нас хохирсон тохиолдолд нөхөн төлбөрийн асуудал хамгийн түрүүн яригдах тул заавал учруулж болзошгүй эрсдэлээ даатгалын компанид даатгуулсан байх, хариуцлага хүлээх чадвартай олон жилийн туршлагатай жолооч нарыг сонгох шаардлагатай. Ер нь бол такси үйлчилгээг аж ахуйн нэгж эрхлэх шаардлага байна, хувь хүнтэй,хяналтыг хэрхэн зохион байгуулах гээд олон асуудал гарч ирнэ, хүн зөөвөрлөх гэдэг хүний амь настай холбоотой учраас маш нухацтай хэлэлцэж хувь хүн сайн дураар хийх асуудлыг зогсоох шаардлагатай, хүн гэдэг үнэт капиталаа үнэлэх, хариуцлагатай хандах ёстой, гадаад орнуудад ямар компани ,хувь хүмүүс такси үйлчилгээг яаж эрхэлдэг вэ ,ямар төлбөр хариулага үүрдэг юм гээд сайтар судлах шаардлага гарч байна
(66.181.178.134) 2024-01-11 09:25:28
Ёстой зөв арга хэмжээ авч эхэлж бн. Манайхан ямар нэгэн асуудлыг хууль журмын хүрээнд эмх цэгцэнд оруулах асуудал яригдаад эхлэхээр л заавал болох бүтэхгүй эсрэг нэг асуудлыг л сeнсацлаад л гаргаж ирээд иргэдийн тархи толнойг угааж асуудлыг замхруулдаг байдал бүүр газар авчихсан байна шүү. Иргэд бид өөрсдөө анхаарах цаг болсон шүү