Улаанбаатар хотын 25 байршилд цахилгаан автомашин цэнэглэх станц барина
Үйл явдал
/
2024-01-10

Засгийн газрын хуралдаанд цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцуулга хийжээ. Уг төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг салбарын сайдад нь даалгасан байна.

Манай улсад 2023 оны арванхоёрдугаар сарын  байдлаар 1061 цахилгаан тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Цахилгаан автомашины тоог 2030 онд 30000-д хүргэж хэрэглээг нэмэгдүүлсэн тохиолдолд одоо байгаа ердийн, дунд, өндөр хүчин чадалтай 70 цэнэглэгчийн тоог 15 дахин нэмэгдүүлж, 1000-аас доошгүй хэмжээнд хүргэх шаардлагатай гэж үзжээ. Тиймээс эхний ээлжид Улаанбаатар хотын 25 байршилд цахилгаан автомашин цэнэглэх станц барихаар төлөвлөж байгаа аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.131.54)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.