Онгоцонд бусдын эд зүйлсийг хулгайлсан ХЯТАД ИРГЭНД 1,8 ЖИЛИЙН ТЭНСЭН ХАРГАЛЗАХ ял оноожээ
Үйл явдал
/
2024-01-10

Онгоцонд зорчиж явсан хүмүүсийн эд зүйлсийг хулгайлсан БНХАУ-ын иргэнд холбогдох хэрэгт Тээврийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.  Тодруулбал БНХАУ-ын иргэн Ш.Ж Улаанбаатар-Хонконг чиглэлийн агаарын хөлгөөр зорчиж явсан Монгол Улсын иргэдийн гар тээшнээс бугуйн цаг, бэлэн мөнгө зэрэг эд зүйлсийг хулгайлж 45 сая орчим төгрөгийн хохирол учруулжээ. 

Түүний хэргийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 /Хулгайлах/-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жил найман сарын хугацаагаар тэнссэн байна. Иймээс иргэд агаарын хөлгөөр зорчихдоо эд хөрөнгөө алдахаас сэрэмжилж, анхаарал болгоомжтой байхыг Улсын Ерөнхий Прокурорын Газраас анхаарууллаа. 

Сэтгэгдэл: (5)
Таны IP: (18.118.19.67)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зочин (103.212.119.16) 2024-01-12 08:53:56
Монгол иргэд хятадад хятадын иргэдээс ийм хулгай хийсэн бол ямар ял өгөх байсан бол? Монголын шүүх иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахгүй! Шүүх шудрага байна гэж итгэхээргүй юм байна!
(202.126.89.173) 2024-01-11 07:35:09
Толгойгын илээд өнгөрөөж дээ. Манай шүүх энэрэнгүй шүүж маньдаа бол хатуу шүү.
(59.153.112.174) 2024-01-11 06:59:41
Яахлаараа хужаа нарт ял өгдөггүй юм бэ Маш олон баримт байгаа шүү
(66.181.178.177) 2024-01-11 06:22:25
Гар утас хулгайлсан Монгол хүүхэд хэдэн жил авлаа
Зочин (202.21.107.58) 2024-01-11 01:41:40
Хятадад бол гарыг нь тайрсан. Монголын шүүх бол авилгадаа идэгдсэнээ бодитоор зарлалаа