Х.НЯМБААТАР: 100 айл, 32-ын тойрог, Дэнжийн мянгын ГЭР ХОРООЛЛЫГ орон сууцны хороолол болгоно
Үйл явдал
/
2024-01-10

Хотын дарга Х.Нямбаатар Эдийн засгийн сэтгүүлчдийн клубийн сэтгүүлчидтэй өчигдөр уулзаж, метро болон бусад томоохон төслүүдийн талаар мэдээлэл өгөв. Улаанбаатар хотод түгжрэл, агаарын бохирдол гэсэн хоёр том асуудал байгаа. Тиймээс дүүрэг, нийслэлийн Засаг дарга нар газар олголтыг зогсоосон. Өөрөөр хэлбэл, яндангийн тоог нэмэхгүй. Нөгөө талаар жил бүр 40, 50 мянган машин оруулж ирж хөдөлгөөн нэмж байгаа. Ирэх долоо хоногт НИТХ хуралдаж, шинээр автомашины дугаар олголтыг зогсооно. Хамгийн их асуудал үүсгэж байгаа утаа, түгжрэл хоёрын дээд хязгаарыг тогтоож түүнээс дотогш хумих тактик руу явна.

Энэ үүднээс гэр хорооллыг иж бүрнээр шийдэхийн тулд нийслэл өөрөө газар чөлөөлөлтийг манлайлж оролцоно. Газрыг чөлөөлөөд барилгын компаниудад төлөвлөлтийн зургийг зурж өгөн, дундах зам, инженерийн шугам сүлжээг татаж өгөх загвараар гэр хорооллын 200 мянган айл өрхийг орон сууцжуулах шинэ бодлого эхэлж байгаа.

Эхнийх нь Сэлбэ, Баянхошуу. Сэлбэ хороололд 12 мянган айлын хороолол барина. Ингэж чадвал Зуун айл, 32-ын тойрог, Дэнжийн 1,000 орчмын 700 га газар дээр байгаа айл өрхийг шинээр барьсан 12 мянган айлын орон сууцанд нүүлгэн шилжүүлнэ. 700 га газрыг хувааж төлөвлөлт хийнэ.

Сэтгэгдэл: (9)
Таны IP: (3.15.17.35)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БУЯНАА. (172.58.222.198) 2024-01-11 23:31:59
ЭРХЭМ хотын дарга НЯМБААТАРАА:::одоо нийслэл хотод яндангийн . жорлонгийнхоо тоог нэмэхгүй байхын төлөө мэрэгжлийн инженер архитекторчдын нэгдсэн бодлого зайлшгүй шаардлагатай......Орон сууцны хороолол барихдаа өнгөрсөн нийгэмийн бэлэн өгөөжтэй туршлага байгааг анхааралдаа аваачээ....Барих хороолол болгонд сургууль цэцэрлэг. үйлчилгээний төв. ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН зэргийгХОРООЛЛЛЫНХОО төлөвлөлтөнд оруулж хэрэгжүүлэснээр ТҮГЖИРЛЭЛИЙГ багасгах гол эх суурь шүү ДЭЭ....Бас нэг АНХААРАХ гол зүйл нь ИРГЭД өөрсдийнхөө боломжоор дан болон давхар орон сууцаа барих асуудлыг нь төрөөс дэмжээд нэгдсэн нэг загвараар хангаж өгөөд ЦАХИЛГААН .ДУЛААН. САНТЕХНИК зэрэг чухал АЖИЛЫГ НЬ нь засаг дэмжээд хийгээд өгөх нь ЦЕМЕНТЭН .ШИЛЭН БАЙШИНГААР ХОТОО ДҮҮРГЭСНЭЭС ИЛҮҮ АШИГТАЙ....учир нь иргэд хашаандаа ногоо цагаагааа тарьж аж ахуй эрхлэх боломжоор хангагддаг....СОНГУУЛЬ ДӨХӨЖ олон сахйан амлалт өгсөөр л харин хэрэгжүүлэлтэнд ч АЛД ДЭЛЭМ ЗАЙ БАйна даа....За ярьсан хэлсэн болгоноо мэрэгжлийн түвшинд авч хэлэлцээд хэрэжих болтугай....амжилт
0 1 Хариулах
Отгонбаяр (66.181.161.169) 2024-01-11 23:31:59
Баярлалаа юуны түрүүнд 32ын тойргоос 17гийн замын зүүн талын айлуудыг Дарьэхээс орж ирдэг шинэ зам хүртлэх газрыг чөлөөлж өгвөл маш зөв санаа бнаа...яагаад гэвэл хонхор нам доор газар өвөлдөө маш их утаа тогтдог амьсгалах боломжгүй болдог хөрсний бохирдол дээд цэгтэй хүрсэн ...юуны түрүүнд энэ орчимын газрыг нэн түрүүнд чөлөөлж өгвөл их буян болно шүү 15000с 25000 айл өрх нягтрал олон их ам бүл Хүн амьдардаг.анхаарч үзээрэй.Баярлалаа зохиосон ажлаа бүтээгээрэй гэж ерөөе Нямбаатараа алтан нутгийн хүү минь.амжилт
(66.181.189.226) 2024-01-11 16:28:12
shine mashin hudaldaj avbal nomer tgd uguhgui yumuu,oilgohgui bnaa
(66.181.178.177) 2024-01-11 06:19:56
100 айлын Хужаа нарыг нь хөөж явуул
Оюун (202.55.188.124) 2024-01-10 23:02:44
Дэнжийн 1000 хүнсний захын ойролцоо 11_р хорооны ойр орчим хөрөсний бохирдол ихтэй утаа гээд орон сууцны хороолол барих нь маш чухал шүү дэмжиж байна Амжилт хүсье
Оюун (202.55.188.124) 2024-01-10 22:57:01
Дэмжиж байна Энэ утаа агаарын бохирдлыг бууруулахад маш зөв шийдвэр АМЖИЛТ ХҮСЬЕ
Батнасан (139.5.217.93) 2024-01-10 21:55:19
Орон сууцжуулах бж утаагүй орчин бно харин шууд. Метро баривал энэ утаа доошоо орж хорт хий үүсгэнэ тооцоо бдаг бгаа бх өө
(103.80.210.162) 2024-01-10 21:33:07
Буруу хүрдтэй хуучин хог оруулж ирэхээ л больчих л доо
(202.9.46.183) 2024-01-10 21:32:57
Ингээд л бетонон ширэнгэ бариад байхад яаж түгжрэл буурах юм бэ.