Хилчид хүний амь АВАРЛАА
Үйл явдал
/
2024-01-18

Өчигдөр хилийн 8-р заставт 19:18 минутад Ховд аймгийн Үенч сумын Цагаантүнгэ багийн иргэн Б.Баярсайханы машин эзгүй хээр явж байгаад эвдэрсэн гэх дуудлага мэдээлэл иржээ. Отрядын штабаас өгсөн үүргийн дагуу салбарын захирагч а/д Д.Билгүүн харуулын дарга, нохой хөтлөгч, а/а Г.Алтанбагана, механик,жолооч, а/а Х.Дүйсенбек нар тэр даруй шуурхай эрэлд гарч заставаас 30 км хол зайд өвөлжөөгөө эргээд буцах замдаа машин нь эвдэрч өвлийн хүйтэнд осгох эрсдэлд ороод байсан Үенч сумын иргэн Б.Баярсайхан, Б.Мандухай, 5 сартай охин Үжингоо, Ховд аймаг Алтай сумын иргэн Даваажаргал, Отгонцэцэг, Ариунболд нарын 6 иргэний халуун амийг аварчээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.22.143)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.