Н.Лхагвасайхан: Хоёр жолоочийг ШАЛГАЖ БАЙГАА. Дашваанжил компанийн машин ЗӨВШӨӨРӨЛ АВААГҮЙ байсан
Үйл явдал
/
2024-01-24

Энэ үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, хурандаа Н.Лхагвасайхан газ тээвэрлэж явсан автомашины талаар мэдээлэв.Тэрбээр "Нийслэлийн нийтийн тээврийн газраас өгсөн мэдээллийг хүргэе. 2167УЕ улсын дугаартай "Дашваанжил" ХХК-ийн автомашин НИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны 102 дугаар тогтоолоор батлагдсан "нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд цагийн хязгаарлалттайгаар оролцох түр зөвшөөрөл олгох журам"-ын 2.2 дахь заалтын дагуу С, Е ангиллын зөвшөөрлийг нийтийн тээврийн газраас авсан эсэхийг шалгаж үзсэн.

Ингэхэд зөвшөөрөл авсан эсэх мэдээлэл байхгүй байна. Энэ чиглэлийн зөвшөөрөл олгох хяналт тавих үйл ажиллагааг нийслэлийн Нийтийн тээврийн газар хэрэгжүүлж ажилладаг. Осол гардаг тухайн уулзварт шөнийн 01.00 цагийн үед хөдөлгөөн сийрэгжсэн байсан тул биет зохицуулалт хийгдээгүй. Гэрлэн дохиогоор зохицуулагдах боломжтой байсан" гэлээ. Өөрөөр хэлбэл, "Дашваанжил" ХК-ийн автомашин хөдөлгөөнд цагийн хязгаарлалттайгаар оролцуулах журмын дагуу зөвшөөрөл аваагүй байсан болж таарч байна.  "Хоёр жолоочоос согтуурлын зэрэг тогтоогдоогүй. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэх учраас цусны дээж авч шинжилгээний байгууллагад шалгуулахаар явуулсан. Осол улмаас гал гарсан тухай дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад 01.03 цагт ирсэн. Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хөдөлгөөнт эргүүлийнхэн шуурхай очиж хөдөлгөөн зохицуулалт, иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр хамгаалалтын бүс тогтоож ажилласан" хэмээн мэдэгдлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.77.237)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.