ӨМӨЗО-ны Хөххотод "МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ" худалдааны төв нээлтээ хийлээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2024-01-24

ӨМӨЗО-ны Хөххотод Монгол, Хятадын бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт болж  “МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ” худалдааны төв нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэн худалдаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Жижиг дунд үйлдвэрийн газар”-ын дарга Я.Эрдэнэсайхан тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцлоо. Хөххотод Монголын үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа, бараа үйлчилгээ борлуулагдахаас гадна БНХАУ-с Монгол улсад хөрөнгө оруулах сонирхолтой бизнес эрхлэгчдийн чуулга уулзалт болж, худалдааны салбар дахь эдийн засгийн эргэлтийг сайжруулах алхам болж буйгаараа онцлог.

Энэ удаагийн чуулга уулзалт нь БНХАУ-ын “Бүс ба Зам” бодлого, “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн кридорын” хамтын бүтээн байгуулалтыг идэвхжүүлэх, Монгол Хятадын эдийн засаг, худалдаа, хил дамнасан цахим худалдааны эрчмийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Хөххот дахь Монгол үйлдвэрийн анхны үзэсгэлэн, “Mongolia hot Хятад Монголын олон улсын худалдааны форум нь 2024 оны 01 сарын 24-28-ний болж байгаа бөгөөд тус арга хэмжээг Монголын Интернет Нийгэмлэг, Хөххот дахь Монгол улсын Консулын газар, Эрээнцав хотын Цахим худалдааны аж үйлдвэрийн холбоо, Монголын “Зочил Технологи” компани, Эрээнхот боомтын соёлын аялал жуулчлалын хөрөнгө оруулалтын групп  ХХК, Өвөр Монголын Ногоон цахим худалдааны ХХК-иуд хамтран оролцсон бол Ерөнхий зохион байгуулагчаар Өвөрмонголын “Zamch худалдааны компани, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газар, Өвөр Монголын “Даяар технологи” ХХК зэрэг байгууллагууд ажиллаж байна.

“МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ” төвийн нээлтийн үзэсгэлэн худалдаанд “АПУ” ХХК, “Говь” ХХК,  “Улаанбаатар гурил” ХХК, “Хорго кашмер”, “Ханбогд кашмер”, “Дархан нэхий”, “Говь хангай”, “TDM”, “ANIMA”, “Марал”, “Sondor” зэрэг үндэсний үйлдвэр, үйлчилгээний 40 орчим аж ахуй нэгж өөрийн бараа үйлчилгээ танилцуулан оролцлоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.146.14)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.