Галд өртөж АМЬ НАСАА АЛДСАН гурван албан хаагчийн ар гэрт тус бүр ГУРВАН ӨРӨӨ БАЙР олгохоор болжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2024-01-25

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт ГАЗ ачиж явсан автомашин өөр тээврийн хэрэгсэлтэй шүргэлцсэнээс үүдэлтэй ноцтой гал түймрийг унтраахаар ажиллаж байсан онцгой байдлын албаны гурван гал сөнөөгч залуу харамсалтайгаар амь насаа алдсан билээ.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар тус албан үүргээ гүйцэтгэж байхдаа амь эрсэдсэн талийгаач нарын ар гэрт эмгэнэл илэрхийлж, улмаар тус бүрт ГУРВАН ӨРӨӨ ОРОН СУУЦ олгох шийдвэрийг гаргасан байна. Дээрх орон сууцыг Нийслэлийн нөөцөд байх байрнаас гаргаж, холбогдох зардлыг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс шийдвэрлэх болсон  тухай Ерөнхий сайд хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ.

Талийгаач нарын ар гэрт Хан-Уул дүүрэг дэх Буянт-Ухаа хорооллын орон сууцнаас олгоно гэв.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.52.195)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.