Н.Баатаржав: ГАЗНААС болж ГАЛ ГАРААГҮЙ. Энэ бол байгалийн гамшиг гэж би бодож байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2024-01-25

Зам тээврийн ослоос үүдэлтэй ГАЛ ТҮЙМРИЙН аюул нийгмийг түгшээгээд байна. Осолд холбогдоод ГАЗЫН тэрэгний жолооч нь “Дашваанжил” ХХК-ний жолоочоор 2019 оноос хойш дөрөв дэх жилдээ ажиллаж байгаа аж. Осолтйо холбоотойгоор “Дашваанжил” ХХК-иас мэдээлэл хийж байна. Энэ үеэр тус компанийн Ерөнхий захирал Н.Баатаржав сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Газнаас болж гал гараагүй. Газ тээвэрлэлт дэлхийн бүх улсад стандартын дагуу тээвэрлэгддэг. Бид өдөр бүр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөг. Бид нүүрсэнд хордоод бүгдээрээ өвчилж байгааг эрүүл мэндийн байгууллага тогтоочихсон. Тийм учраас ГАЗ түлшийг битгий буруугаар сурталчилаад бай. Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж, улсынхаа эдийн засгийг өсгөхийн тулд л ажиллаж байна. Хэвлэлийнхэн битгий хов хөөцөлдөж, мэдээлэл бэлтгээд бай. Буруу хүмүүсийн яриагаар иргэдийг битгий бухимдуулаач. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг сонсоорой. Энэ бол байгалийн гамшиг гэж би бодож байна” гэлээ.

 

Сэтгэгдэл: (2)
Таны IP: (3.147.237.144)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9999 (66.181.161.80) 2024-01-26 00:09:17
Нэг бол энгийн иргэдийн, нэг бол байгалийн буруу. Энэ бол энэ засгийн халаас хэтэвч нэгтэй хулгайчуудын өөрсдөө цэвэр үлдэх нэг шалгарсан арга нь болчихлоо!!!
Зочин (66.181.161.169) 2024-01-25 20:54:44
Хов болох ч юу байхав.Төрийн хэдэн эргүүнүүдээс илүү ажлаа мэддэг,хүн чанартай,үг хэлэхдээ дүлэгнэхгүй шулуун шударга ярьдаг,ямар ч байсан формны гол болсон Ариунбуянгаас хавьд илүү ажилтандаа анхаарал халамжтай,нийгэмд зөв байр суурьтай хүн юмаа гэж шууд ойлгогдож бна.Хэвлэлийнхэнд шинээр гаргаж тавих мэдээлэл юу байгаан юм бэ.Ниргэсэн хойно нь хашгирна гэгчээр мэдээжийн юмыг дахин дахин ярихаас цаашгүй.Хэвлэлийнхэн цогцос таниулах газар очиж ялаа шиг шавах нь зохимжгүй байсан.Уй гашууд автсан хүмүүсээс таны,танай хүү үхчихсэн байна уу гэж асуух юм уу.Эсхүл их гашуудаж бна уу,бага гашуудаж бна уу гэх үү.Хаана очих,ямар зүйл асуух гээд цаг үеийн цензуртэй баймаар юм даа