Яамны мэргэжилтэн байсан хүн ХЭЗЭЭДЭЭ баяжчихдаг юм бэ? П.Сайнзориг даргаа! ГАЛЗУУРААД БАЙГААРАЙ!!
Үйл явдал
/
2024-01-25

Хууль зүйн сайд асан Х.Нямбаатарыг сүүдэр мэт дагаж явсаар хожимоо хотын нэгдүгээр орлогч болчихсон нөхөр бол Пүрэвжавын Сайнзориг. Тэрбээр 1992-2001 онд Бүрэн дунд боловсрол, 2001-2005 онд “Отгонтэнгэр” их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр бакалавр, 2009-2010 онд Нью Сауд Уэльсийн их сургуулийг Хууль зүйн магистр, 2010-2012 онд Каррик боловсролын институтэд Аялал жуулчлалын мэргэжлээр суралцаж төгссөн байна.

2006 онд Байгаль орчны яамны сайдын туслахаар ажлын гараагаа эхлүүлж, Ногоон хөгжлийн бодлогын газарт мэргэжилтэн, Хууль зүйн яамны Хууль зүйн нэгдсэн бодлогын газарт мэргэжилтэн, УИХ-ын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтэст Хууль зүйн байнгын хорооны зөвлөх, 2016-2022 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгч, газрын дарга, 2022 онд Төрийн нарийн бичгийн даргаар, 2023 оноос Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор дэвшин ажиллаж байгаа нэгэн.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа жүжигчдийг АЛИАЛАЧИД гэж хэлээд хэл амны бай болж байв. Сүүлд хотын даргын орлогчоор ирсэнийхээ дараа сэтгүүлчийг “ГАЛЗУУРААД БАЙГААРАЙ” гэж хэлээд нийгмийн шүүмжлэлд өртсөн. Уг нь шаггүй хуульч хэмээгдэж байсан ч одоо бол ХААНА БООНО, НУРААНА, СӨНӨӨНӨ гэдэг коммунист үг хэллэгтэй болчихоод буй ШИНЭ ЦАГИЙН ХУРГАН ДАРГА нарын нэг. МАН-ын дарга нарын гар хөл болж, МАНГАРТУУЛСАН, БУДЛИАНТУУЛСАН шийдвэр бүрийн ард нүдээ анивчин зогсож, өөр дээрээ гал авч, хал үзэн, халуун чулуу атгаж, хатуу үгсээр нүдүүлж, хашир сууж буй “золиосны хүн” юм. Х.Нямбаатарын гаргасан шийдвэр бүрийн ард баттай зогсож хатуу ширүүн үгсээр нүдүүлсээр байгаад дараагийн хүндээ ажлаа өгөх хугацаагаа хүлээж буй “бүүдгэр” нэгэн.

Тэрбээр өөрийн хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлэхдээ 306 сая төгрөгийн орлоготой, 100 саяын нэг орон сууцтай, 12 саяын өртөг бүхий дөрвөн үхэр, 10 хоньтой, 24 сая 800 мянган төгрөгийн үнэлгээ хүрэх Эзэмших-556м2 нэг, Эзэмших-700м2- хоёр, Өмчлөх-500м2 нэг газартай байна. Дотоодын банк санхүүгийн байгууллагад 166 саяын хадгаламжтай, 14 саяын ЗЭЭЛТЭЙ, өөрийн болон энхэр хүүхдүүдийнхээ нэр дээрх 1072 хувьцааг мөн бүртгүүлжээ. Өөрийн гэсэн бизнес, хамаарал бүхий компани, аж ахуй нэгж бүртгүүлээгүй атлаа өндөр орлогтой гэж мэдүүлсэн нь анхаарал татаж байна. Яамны мэргэжилтэн, газрын дарга хүн ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ЦАЛИНГААР ингэтлээ их баяжсан байж таарахгүй. Ямар орлогоор яаж хөлжсөнөө тайлбарла П.Сайнзориг даргаа, ГАЛЗУУРААД БАЙГААРАЙ!!

Сэтгэгдэл: (3)
Таны IP: (3.145.85.60)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(66.181.182.232) 2024-01-26 17:54:15
Ямар ч бизнесгүй хүн яаж ийм болсон бхйхав. Шалга шалга шалга. Үндэслэл бна уу үгүй юу
(92.174.59.104) 2024-01-26 17:48:08
Шалгаач дээ, хуулийнхан.
(66.181.161.132) 2024-01-25 22:25:59
Oyunerguugiin huvilbar