Албан үүргээ гүйцэтгэж байгаад амь эрсэдсэн талийгаачдыг ЭЦСИЙН ЗАМД НЬ ҮДЛЭЭ
Үйл явдал
/
2024-01-29

Баянзүрх дүүргийн 26-р хороо, Дүнжингарав худалдааны төвийн ойролцоо 2024 оны 01 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө зам тээврийн ослоос улбаатайгаар гал түймрийн аюул болж гал унтраах 63-р ангийн гурван албан хаагч харамсалтайгаар амь насаа алдан, 60 айлын байр шатаж, машин техник галд автсан харамсалтай үйл явдал болсон юм. Дээрх харамсалтай үйл явдлын улмаас амь насаа алдсан онцгой байдлын алба хаагчдыг сүүлийн замд нь үдэж, оршуулах ёслол Онцгой байдлын ерөнхий газарт боллоо. Өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж, бусдын амь нас, эд хөрөнгийг хамгаалахаар улаан галтай тэмцсэн баатарлаг гурван алба хаагчийг эцсийн замд нь үдэх зан үйлд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга хошууч генерал Г.Ариунбуян, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, хотын даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг тэргүүтэй албаныхан, Онцгой байдлын анги бүрэлдэхүүн, талийгаачдын ар гэрийнхэн оролцлоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
6
1
2
3
5
20
Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.180.60)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.