Ерөнхийлөгч Албан үүргээ гүйцэтгэж байхдаа амь эрсэдсэн алба хаагчдын АР ГЭРИЙГ ДЭМЖИХ хууль санаачилна гэв
Үйл явдал
/
2024-01-29

Албан үүргээ гүйцэтгэж байгаад амь эрсэдсэн онцгой байдлын гурван албан хаагчийг сүүлчийн замд нь үдэж, эх оронд нь нутаглуулах үйл ажиллагаа боллоо. Уг үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, талийгаач нарт хүндэтгэл үзүүлэн мэхийж, ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийллээ. Энэ үеэр тэрбээр "албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн онцгой байдал, цагдаа, дотоодын цэрэг, хилийн цэргийн алба хаагчдын ар гэрт хамгийн бага хүүхдийг нь 18 нас хүртэл тухайн алба хаагчийн үндсэн цалинг нь олгож, гэр бүлд нь гурван өрөө байр өгдөг байх хуулийн төсөл санаачлан УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар болсон байна. Энэ тухай Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Б.Золбаяр өөрийн цахим хуудастаа бичжээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
9
1
0
1
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.199.41)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.