Солонгосын ЗОЧИД БУУДАЛ, РЕСТОРАНД Монгол ажилчид ажиллах ШИНЭ БОЛОМЖ бүрдлээ
Үйл явдал
/
2024-01-30

Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСАД ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАХ САЛБАРЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ЭМЭГТЭЙЧҮҮД АЖИЛЛАХ БОЛОМЖИЙГ ХАНГАСАН байна. Тодруулбал сайд Х.Булгантуяа Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн нарийн бичгийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал Ким Дэ Хуан болон бусад албаны төлөөлөгчидтэй 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр онлайнаар уулзжээ. Тус уулзалтаар Бүгд Найрамдах Солонгос Улстай байгуулсан “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг цаашид хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх, эмэгтэйчүүдийн ажиллах боломжтой салбарыг шинээр нэмэгдүүлсэн талаар санал солилцлоо.

Тодруулбал, зочид буудал, зоогийн газар зэрэг үйлчилгээний салбаруудад Монгол ажилчид ажиллах шинэ боломж бүрдэж байгаа талаар онцлов. Мөн уулзалтын үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа гадаадад хөдөлмөр эрхэлж байгаа Монгол Улсын иргэний эх орондоо буцан ирж хөдөлмөр эрхлэхийг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөр батлуулж, хэрэгжилтийг хангах нь чухал байгааг онцлоод 2024-2025 онд Бүгд Найрамдах Солонгос Улсын буцалтгүй тусламжаар БНСУ-д хөдөлмөр эрхэлж буй иргэдийн эргэн эх нутагтаа суурьшиж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтран төсөл хэрэгжүүлэхээр болсонд талархал илэрхийлэв. Түүнчлэн БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн эх орондоо буцан ирж, хөдөлмөр эрхлэхийг дэмжих зорилгоор Монгол Улсын томоохон аж ахуйн нэгж, байгууллагуудыг оролцуулсан Хөдөлмөрийн яармаг, өдөрлөгийг БНСУ-д 2024 оны 3 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар цохон тэмдэглэв" гэжээ.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
4
2
4
7
3
1
Сэтгэгдэл: (10)
Таны IP: (3.15.208.156)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Арай ч дээ (103.41.93.97) 2024-01-31 23:55:15
Монгол орондоо ажлын байр шинээр бий болгох талаар үйлдвэр үйлдвэрлэлийг гаднаас оруулж ирэх атал гадаадад ажлын байрыг нэмэгдүүлж ялангуяа Солонгос өвөө нарын өвөрт Монгол эмэгтэйчүүдийг хийх хүний наймааны гэрээ хийгээд ирлээ чи гавъяа байгууллаа гэж бүү эндүүр
Долгор (202.55.188.89) 2024-01-30 19:58:07
Монголчуудыг Гадагш илгээчихээд оронд нь ямар хүмүүсийг оруулж ирэх үүрэг хаанаас хэнээс.авсан урвагч вэ.монголоо гэсэн сэтгэл чамд ер нь байдаг юм уу далд ор
Наранцэцэг (66.181.188.49) 2024-01-30 14:21:21
Бид Эх орондоо Солонгосд ажилаар хангадаг шигээ хангаад өгвөл Эх орондоо сайхан амьдармаар байна Хүний нутагт буурай Монголын иргэд гэж дарамт шахалтанд өртөж амьдарч байна штэй Монголчуудынхаа эрхийг хамгаалах хэрэгтэй шүү
Иргэн (103.254.123.53) 2024-01-30 14:00:48
Үхэж далд ороод өгөөч. Гавьяа байгуулаа юу. Ийм сайхан нутагт ингэж гуйлгачин амьдруулчаад бас болоогүй гадагш явж ажиллуулах нөхцөл бүрдлээ ч гэх шиг. Толгой нь олгой болсон бүтэл нь бөгсөөрөө эргэсэн балай минь яаж эх орондоо ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх вэ гэж боддоггүй мал юмаа. Монголын сайхан үрс, эрчүүд үхэж байхаар чам шиг нэг ч гэсэн эргүү төлөг үхээд өгвөл сайн бна.
0 2 Хариулах
(66.181.181.218) 2024-01-30 14:00:48
Үнэн
(59.153.114.105) 2024-01-30 14:00:48
Яаг зөв Монголдоо яаж ажлын байрыг бий болгох вэ цалин хөлсийг яаж олон улсын жишигт хүргэх вэ гэж л бодож ярьмаар байх юм даа
И.Тунгалаг (202.9.46.230) 2024-01-30 13:52:24
Зөв зүйтэй санал ярилцсан байна..баярлалаа.
Иргэг (66.181.191.147) 2024-01-30 13:49:38
Монгол өргөн уудам нутагтай ,хүн бага...Гадаадад ажиллах хүч гаргах биш харин ч оруулах талаар бодлого байх учиртай Хаанаас ямхр ажиллах хүч гэдэг чухал Өөрөөр хэлбэл Хятадаас бол болохгүй ...Цэрэг цагдаа бусад хүчний газар ,дээр нь лам нар гээд хөдөлмөрийн харилцаанд орж бүтээмж бий болгодоггүй улсуудыг багасгах ёстой Бодлогоор ...Энэ хүүхэн харин гадагш гаргах бодлогоо сайн ажил гэж үзэж байгаа нь харамсалтай
Зочин (202.21.109.7) 2024-01-30 13:35:43
Чамтай чамгүй Монгол эмэгтэйчүүд бүгд л буудалд ажиллаж бгаа шүү
Дарамханд (66.181.183.229) 2024-01-30 13:32:14
Насны хязгаар байна уу