Х.НЯМБААТАР: Саарал автобуснуудаас жил бүр 25 ТЭРБУМ төгрөг олно
Үйл явдал
/
2024-02-01

Нийтийн тээврийн 600 шинэ автобус авч байгаа ч хүртээмжгүй, иргэд гадаа удаан хүлээж зогсож буйг хэлж байгаа юм. Автобусны үйлчилгээний зохицуулалтын талаар НЗД бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар "600 шинэ автобусаа бүгдийг хүлээн авч дуусаж байна. Шинэ автобуснуудын 115-ыг гурван хувийн байгууллагад өгсөн. Эдгээрийн төхөөрөмж суурилуулах, даатгалын ажил дуусаж байгаа.

Шинэ автобуснуудаас 130 орчим нь үйлчилгээнд гарахад бэлэн байна. Өмнө нь 400 автобус аваад эргэж огт төлөлт хийгдээгүй жишгийг хувийн ААН шаардаад байгаа юм. Тиймээс хувийн байгууллагуудаас барьцаа, үйлчилгээний хураамж авч автобуснуудаа долоон жилийн хугацаатай ашиглуулах юм. Мөн өмнөх өрөө төлөх шаардлага тавьсан. Нийтийн Тээврийг Хөгжүүлэх Санд хувийн компанид өгсөн саарал автобуснуудаас жил бүр 25 орчим тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ.

Дахин хоёр хувийн компани автобус авах хэлцэл хийх гэж байна" гэв. "Нийтийн тээврийн үйлчилгээнд 980 автобус гарах ёстойгоос 880 нь гарсан. 100 гаруй автобусыг ямар нэг байдлаар үйлчилгээнд гаргахгүй байна. Жолооч олдохгүй зэрэг зовлон байна. Дүүргүүдийн хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтсүүдэд автобусны жолоочийг үнэ төлбөргүй сургах сургалт зохион байгуулна" гэдгийг тэрбээр хэллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
3
0
0
4
0
0
Сэтгэгдэл: (7)
Таны IP: (18.223.213.148)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zochin (66.181.188.160) 2024-02-03 07:29:43
Avtuus amjillai baih eseh n zam zereg busad huchin zuiltei holbootoi. Iim shiidverleh ued davs tsatsahig ail muutai duurguuded genet hariutsuuldag n buruu. Gslin shugam deeree hot uuruu zogsoh ystoi bsan
MAN (59.153.115.40) 2024-02-02 08:44:04
Hargis ko bgaa uym zurchliin huuli dandaa tatvar bas hujaa mashin demjine tugjreliin esreg heden uulzvar yanzlaad boloh uymiig chip suulgaj hyanaad mungu l oloh uym bodno
Otgonbaatar Дашгарамжил (202.126.88.121) 2024-02-01 18:54:17
Автобусныхаа тоог нэмээ,ая тухийг сайжгуул гэсэн болхоос биш тогтсон маршруут чиглэлийн өөрчлөөтэх гээгүй байх шүү.Юм юм руу үсчхээ болимоор юм......нэг л их юм мэддэг хүн болж царайлхаа болимоор юм....чаддагт нь агөөд хяналтаа сайн тавибал барав....
(49.0.139.226) 2024-02-01 17:58:19
Жолоочид мөнгө өгөхийг зогсоох хэрэгтэй
Иргэн (202.9.40.26) 2024-02-01 12:47:56
25 тэрбумын мөнгө оруулах вэ. Орох ёстой орлого ордогоороо орно. Илүү юү, дутуу юу гэдэг нь жилийн эцсээр шийдэгдэнэ. Түүний оронд иргэдээ бухимдуулалгүй цаг хугацаанд нь автобусаа явуулаад хяналтаа тавьчих. Өглөө, оройны зохицуулалт хамгийн чухал. Энэ үед 1-р замаа бүрэн чөлөөлчих. 2. Автобусаа цэвэрхэн байлга. 3.Замаа сайн цэвэрлээд халтиргаа гулгаагүй болгочих. 4. ХХ-ын аюулгүй байдалд хяналтаа сайжруулчих. 4. Дулаан болхоос өмнө бүх төлөвлөлтөө, тендерүүдын ажлаа дуусгачих. Дулааны улирал эхлэнгүүт бүх ажлаа шуурхай эхэлчих. Хяналтаа тавиад, арга хэмжээгээ шуурхай хэрэгжүүл. Салан задгай бол ажил явахгүй, бүтээн байгуулалт өрнөхгүй. Хүйтний улирал эхэлхэд бүх ү.а-аа хэвийн явагдах нөхцөл хангагдсан байх ёстой. Иргэд та бүхнийг хүндэтгэх болно. Удирдлагуудын төлөвлөлт шуурхай байг
Зочин (103.10.20.194) 2024-02-01 12:04:34
1сарын 31нд Ленин клубын автобусны буудал дээр ...шинэ саарал автобусны араас улаан автобус мөргөөд, сааралынх нь арын шил цөм хагарлаа. Харин улааных нь нүүрний шил бүгд аалзны тор шиг цуурсан ч цөмрөөд уначихаагүй байрандаа байсан.
зочин (66.181.190.30) 2024-02-01 12:03:55
Энэ эсэргүүцээд байгаа хүмүүс Нямбаатараас илүү юм бол одоогийн нөхцөл байдлыг дээшлүүлэх санал бодлоо хэлээч. Шинэ автобус, шинэ ажил сайн муу бүгдийг харлуулах юм. Бодвол намын хийрхэл гээч нь байх аа. Шүүмжлэгчдээс зөвлөгөө авбал түгжрэлгүй болох юм шиг ээ