П.Сайнзориг: Хотод бүртгэлтэй 700 мянган машинаас 400 МЯНГА нь хөдөлгөөнд оролцохоор ТЭГ ЗОГСОЛТ БОЛДОГ
Үйл явдал
/
2024-02-01

Улсын дугаарын тэгш, сондгой орноор нь хязгаарлан тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт өнөөдрөөр дуусгавар болж байгааг Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг мэдээллээ.

Ингэснээр маргаашаас хуучин хязгаарлалтын дагуу тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцоно.

Тодруулбал

  • 1, 6-гаар төгссөн дугаартай машинууд Даваа гарагт
  • 2, 7-гоор төгссөн дугаартай бол Мягмар гарагт
  • 3, 8-аар төгссөн дугаартай бол Лхагва гарагт
  • 4, 9-өөр төгссөн дугаартай бол Пүрэв гарагт
  • 5, 0-ээр төгссөн дугаартай бол Баасан гарагт замын хөдөлгөөнд оролцохгүй гэсэн үг. 

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг "Маргаашаас хөдөлгөөний эрчим буурах буюу түгжрэл үүсэх магадлалтай. Үүнийг дагаад нийтийн тээвэр хүнд байдалтай болж, түгжрэл дунд зогсох эрсдэлтэйг хэлмээр байна. Улаанбаатарт 700 мянган машин бүртгэлтэй. Үүний 400 мянга нь гараад ирэхэд үе үе тэг зогсолт болох нөхцөл байдал үүсдэг. Мөн гарч буй ослууд түгжрэлийг нэмж байна.

Цаг агаарын нөхцөл байдлаас болоод халтиргаа гулгаа их байна. Нийслэлээс давс бодисыг хангалттай бэлдсэн, хангалттай цацаж байгаа. Гэвч давс бодис цацсаны дараа замын хөдөлгөөний нөхцөл байдлаас болоод маш орой хамж авдаг бөгөөд тэр хугацаанд хөлддөг. Энэ мэтчилэн зам дээрээ багтаж шингэхгүй байгаагаас үүдэн асуудлууд хүндэрч байгаа" гэлээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (18.118.151.84)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(202.126.89.108) 2024-02-01 12:05:23
Замын хөдөлгөөн аймаар нягтралтай байхад хоёр нөхөр жижигхээн шүргэлцчээд цагдаа дуудаад түмэн машин түгжчээд ажигчгүй зогсч байдгийг зогсоох талаар ажил хиймээр байна…уул нь энийг шийдэх их л амархан санагдаад байх юм… ???