Нийслэлийн ИРГЭН БҮРТ ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ санаачилга дэвшүүлжээ
Үйл явдал
/
2024-02-14

Монголчуудын уламжлалт сар шинийн баяр өргөн дэлгэр сайхан боллоо. Сар шинийн баярын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатарын ард түмэндээ хандаж хэлсэн үг олны анхаарлыг татаж байна. Тэрбээр мэндчилгээндээ Улаан залаат, Хөх Монголын үр сад, удам заяа нэгт Монгол ахан дүүс ээ,

Та бүхэндээ үрээ танихгүй өнөр, үрээгээ танихгүй баян байхын амны бэлгэ, ашдын ерөөл айлтган, Цагаан сарын Шинийн нэгний мэнд өргөн дэвшүүлье. Бид ирэх хаврын чуулганаар бүсчилсэн хөгжлийн боломжуудаа бүрэн дайчлан ашиглан, хөдөө аж ахуйгаа сэргээн хөгжүүлж, ухдаг шар алтыг ургадаг цагаан алт болгож хувиргах, Монгол хүн Монголынхоо баялгийн жинхэнэ эзэн нь байх Баялгийн сангийн хуулийг хэлэлцэн батална. Түүнчлэн хүн бүрийн хөдөлмөрийг дэмжих иргэндээ ээлтэй татварын цогц реформыг хийх шаардлагатай байна. Ингэснээр чинээлэг дундаж давхарга бий болно. Бизнес, хөрөнгө оруулалтын таатай шинэ орчин бүрдэнэ.

Монгол хүн бүр Монгол газар шорооныхоо эзэн нь болж, хөрөнгөтөн үндэстэн болох боломж бий. Ийм зорилгын хүрээнд хөдөө орон нутаг, хөдөө аж ахуйн салбарт шилжин очиж ажиллах нийслэлийн иргэн бүрт газар эзэмшүүлэх  санаачлагыг дэвшүүлж хэлэлцэхээр төлөвлөж байна. 

Монголчуудын хөгжил дэвшлийн төлөөх цэгцрэх хөдөлгөөнийг хязгаарласан санаатай, санамсаргүй олон хүлээс нэг мөр тайлагдаж, Монгол Улс сэргэн мандах, үсрэнгүй хөгжих шинэ замдаа эргэлт буцалтгүй орж байна. Луу жил үүний эхлэл нь байна  гэсэн бэлгэ дэмбэрлийн сайхан үгээр Билгийн улирлын Хаврын тэргүүн сарын Шинийн 1-ний ерөөл мялаалгаа өргөе. Сар шинэдээ сайхан шинэлээрэй хэмээсэн буй.  УИХ-ын хаврын чуулганаар ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬ, Газрыг гадныханд худалдахгүй, эзэмшүүлэхгүй байх тухай болон УИХ-ын даргын мэндчилгээнд дурдсанчлан нийслэлийн иргэн бүрт газар эзэмшүүлэх тухай газартай холбоотой хэд хэдэн хууль хэлэлцэгдэх нь дамжиггүй боллоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.143.67)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.