Х.НЯМБААТАР: Шар усны үерийн бодитой аюул, эрсдэл бий болчихсон
Үйл явдал
/
2024-02-15

Сэлбэ голын мөсийг зөөж эхэллээ. Хотын дарга Х.Нямбаатар үерийн эрсдэлтэй байршилд ажиллаж байна. Энэ үеэр шар усны үерийн эрсдэлийн талаар тэрбээр дараах мэдээллийг өгч байгаа юм. 

Хотын дарга Х.Нямбаатар "Шар усны үерийн бодитой аюул, эрсдэл бий болчихлоо. Халиа, тошин шар усны үерийн аюул “шар”  түвшинд байна.

Энэ жил 1991 оноос хойших цаг агаарын олон жилийн дунджаас температурын хэлбэлзэл хамгийн өндөр байгааг мэргэжилтнүүд хэлж байгаа. 

Ус Цаг Уур, Эрдэм Шинжилгээний Хүрээлэн  шар усны үер болох эрсдэл “маш өндөр” гэх бичгийг ирүүлсэн. Иймд тэргүүн ээлжинд Сэлбэ голын ай сав газрын мөсийг зөөж, Сонсголонгийн гүүрнээс баруун тийш гаргаж буулгаж байна. Онцгой Байдлын Ерөнхий Газар, Ус, цаг уурын хүрээлэн болон бусад холбогдох мэргэжлийн байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу Сэлбэ голын сав газрыг чөлөөлнө. 

Цаг агаар дулааран температурын өөрчлөлт гарч, шар усны үер бууж ирэхэд энэ сав газарт хоосон урсах урсац нэмэгдүүлэх юм. Сэлбэ голын сав газрыг чөлөөлөх ажил өнөөдөр 10 байршилд зэрэг эхэлж байгаа. Үүнээс гадна Толгойт, Нарангийн ол, Улиастайн гол болон Чингэлтэй, Баянгол дүүргийн үерийн усны байгууламжуудыг чөлөөлөх ажлыг давхар зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна" гэлээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.210.224)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.