Г.Занданшатар дарга "Гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэхийг цуцлах" хууль санаачилжээ
Үйл явдал
/
2024-02-16

Өнгөрөгч нэгдүгээр сарын 22-ны өдөр иргэн Н.Номун-Эрдэнийн "D-Parliament" цахим системд санаачилсан "Гадаадын иргэнд газрыг 100 жилээр ашиглаж, эзэмшүүлэх хуулийн заалтыг цуцлах" өргөдөлд 100 мянган иргэн гарын үсгээ зурсан байдаг. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар "Гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэхийг цуцлах хуулийн төслийг боловсруулаад, Засгийн газраас санал авахаар шийдвэрлэлээ. Хаврын чуулганаар энэ хуулийн төслийг хэлэлцэх болно" хэмээн байр сууриа илэрхийлж байсан. Тэгвэл тэрбээр эл заалтыг хүчингүй болгох хуулийн төсөл боловсруулж, санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
3
0
2
3
0
Сэтгэгдэл: (3)
Таны IP: (52.15.181.10)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ч Чулуунханд (103.10.21.5) 2024-02-16 20:32:14
Итгэхэд хэцүү л байна үнэхээр цуцалсан бол баярлаж байнадаа Настай хүмүүс цахимаар санал өгч чадаагүй шүү? Эх орондоо мөр бүтэн гэдэс дундуурч гэсэн амьдрах сайхан Олон линз цуцлагдаж Газар шороо авмаар байна шүү!??
Ермек (66.181.160.105) 2024-02-16 19:35:01
Гадаад иргэнд газар эзэмших эрхийг хэзээш өгш болохгүй
Ариунаа (202.126.90.22) 2024-02-16 19:29:47
Эх орны тусгаар тогтнолд онцгой гавъяа байгуулаарай. Занданшатарыгаа шүтэн амьдаръя. Гадаад хөрөнгө оруулалтыг зөвхөн хөрөнгийн биржээр дамжуулах.