Х.НЯМБААТАР: Дүүжин тээвэр ТҮГЖРЭЛД ХУВЬ НЭМЭР ОРУУЛНА
Үйл явдал
/
2024-02-16

Дүүжин тээврийн төслийг Бүгд Найрамдах Франц Улсын нэн хөнгөлөлттэй зээлээр тус улсын “Пома” групп хэрэгжүүлж байгаа. Барилга угсралтын ажлыг энэ гуравдугаар сард эхлүүлж, 2025 онд бүрэн дуусгахаар төлөвлөсөн. Эхний шугамыг 6-8 сарын хугацаанд барьж дуусах бөгөөд хагас жилийн хугацаанд туршилтаар явуулж байж иргэдэд үйлчлэх юм. Ингэснээр Яармаг-Хархорин чиглэлд 4.2 км замыг 11 минутад туулах боломжтой болно.

Дүүжин тээврийн төслийг хэрэгжүүлэхдээ аль болох нийтийн эзэмшлийн зам, талбайг сонгосон бөгөөд замын нөлөөлөлд “Улаанбаатар БҮК” ХК-ийн газар өртөж буй. Тодруулбал, тус компанийн газарт дүүжин тээвэр явах цамхаг байрлуулах шаардлагатай байгаа тул төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд холбогдох албаныхан төслийн талаар танилцууллаа.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Төсөл хөтөлбөрийн албаны дарга бөгөөд төслийн ерөнхий менежер Б.Эрдэнэсайхан:

-Дүүжин тээвэр ашиглалтад орсноор 50-60 автобус явах чиглэлийг нэг шугам л орлоно. Жилийн дөрвөн улирал ашиглах боломжтой. Дуу чимээний бохирдол үүсгэхгүй, эко нийтийн тээвэр гэдгээрээ онцлогтой. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй. Нэг бүхээгт 10 орчим хүн багтана. Төслийн хүрээнд 15 шинэ стандартыг батлуулж байна гэлээ.

“Пома” групп нь 88 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд дэлхийн 90 гаруй оронд 8000 дүүжин замын тээврийн системийг байгуулсан туршлагатай юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Нийслэлд тулгамдаж байгаа асуудал олон бий. Энэ бүх асуудлыг шийдэхийн тулд нийслэлийн зүгээс хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллаж байгаа. Дүүжин тээврийн төсөл хэрэгжсэнээр хувийн автомашинаар зорчих хөдөлгөөн буурч, түгжрэлд тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулна. Мөн Эрчим хүчний гудамжны замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх ажил эхэлж байна. Яармагийн шинэ гүүр зургаадугаар сард ашиглалтад орно” гэлээ. Түүнчлэн “Улаанбаатар БҮК” ХК-ийн газарт цамхаг байрлуулахыг зөвшөөрвөл жил бүр газрын төлбөрийн 50 хувийг чөлөөлж, шаардлагатай тохиолдолд өөр байршилд газар хүсэх боломжтой гэдэг санал тавьж, хамтран ажиллахыг хүссэн юм.

“Улаанбаатар БҮК” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд Хотын дарга ирж, санал тавьж байгаад талархал илэрхийлж, төрийн байгууллагатай улсаа хөгжүүлэхэд хамтран ажиллахаар зорьж байгаагаа хэлж байлаа. Түүнчлэн хүчин чадлаараа Монголд хамгийн томд тооцогдох үйлдвэр бөгөөд өндөр хүчин чадал бүхий зургаан цехтэй гэдгээ тодотгож байв. Тэд мөн дүүжин тээврийн цамхаг тавьсны дараагаар үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хязгаарлалт үүсэх вий гэсэн болгоомжлол байгааг хэлж байлаа. Хотын дарга үйлдвэрлэл эрхлэхэд ямар нэгэн асуудал үүсэхгүй. Шаардлагатай бол Засгийн газрын тогтоол гаргах эрх зүйн үндэслэл бий гэдгийг хэллээ.

“Улаанбаатар БҮК” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж, Хотын даргын тавьсан саналыг судалж, бичгээр хариу өгөхөөр болов.

Энэ мэдээ танд ямар санагдав?
3
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (3)
Таны IP: (3.141.47.50)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэн (139.5.216.235) 2024-02-23 11:43:10
Хятадад байгаадүүжин тээвэр ийм кабин биш вагонорхуу арай урт лон суудалтай юм харагдана билээ.Дүүжин тээвэр хэрэггүй ч эд бас биш юм.байж болох л юм.Ер нь замыг олон төвшинтэй болговол түгжрэлгүй болно.Зам өргөсөх тусам түгжрэл ихэснэ.Манайхан давруу ямаан зантай.Өргөн байхын оронд олон сүлжээтэй байвал зүгээр байх.Гэхдээ хотын газар хомс бас хайран юм чинь цомхон олон төвшинтэй сүлжээ байвал зөв байх.Дашрамд хэлэхэд өөрснөө чадахгүй байж чадаж байгаа хүнийг битгий муулаад байгаарай.Нямбаатар зөв ажиллаж байна
(103.57.95.243) 2024-02-17 17:53:48
Энэ хөдөөний мангар Нямбаатар гэгчээр очиж очиж нийслэл хотоо бузарлуулна гэхээр ой гутаж байна, Сүхбаатарын талбай бол шинэ "Драгон" бөгөөд автобусны вокзал юм гэж хөдөөний ямар ч боловсролгүй тэнэг хүн л сэтгэж чадна даа
0 1 Хариулах
(103.57.95.238) 2024-02-17 17:53:48
СҮХБААТАРЫН. ТАЛБАЙ. ХҮНДЭТГЭЛИЙН. ТАЛБАЙ. БАЙХ. ЁСТОЙ. ЭСЭРГҮҮЦЛИЙН. ЖАГСААЛ. ХУДАЛДАА. НАЙМАЙ. ДАРГА. НАРЫН. МАШИНЫ. ЗОГСООЛ БАЙЖ. БОЛОХГҮЙ. НЯМБААТАР. ДАРГАҮҮНИЙГЭЭ. ЦУЦАЛЖ. ЖУРАМ. ДҮРМЭЭ. ГАРГА. НЯМБААТАР. ДАРГА. ХАРИН Ч. ЗОРИГТОЙ. ХУРДАН. ШИЙДЭЖ. БАЙГАА ШҮҮ. МЁТРО. ШИНЖ. АВТОБУС. ДҮҮЖИН. ТЭЭВЭР ЗАМ. ТАЛБАЙНАА. ӨРГӨСГӨХ. НЭГДҮГЭЭР. ЗАМЫГ. ЧӨЛӨӨЛӨХ. ЗАРИМ. ЗАМЫГ. ӨРГӨСГӨХ. ГЭЭД. ОЛОН АЖИЛ. АМЖУУЛЖ. БАЙГАА ХОТЫН. ДАРГЫН. АЖИЛ. ТИЙМ. АМАР. АЖИЛ БИШ. ЮМ ЮМРУУ. АНХААРЧ. ИРГЭДИЙН. САНАЛД ТОХИРУУЛАХ. ГЭЖ. ХОТОО. ХОТ. ШИГ. ХОТ. БОЛГОХ ГЭЖ. НОЙР. АМРАЛТГҮЙ. АЖИЛЛАЖ. БАЙГАА. ХАРИН. ХОТЫН. ДАРГАДАА. БАЧРЛА. ХЭДЭН. ЖИЛ. МЁТРО. ЯРЬЛАА. ДҮҮЖИН. ТЭЭВЭР. ГЭЖ ШИГЭ. ТЭЭВРИЙН. ҮЙЛЧИЛГЭЭ. ГАРЧ ИРЛЭЭ. ОДОО. ТАВДӨӨ. БАРИЛГА. БАРИХ. БИШ. ХОТОО ТЭЛЖ. ЗАМ ГҮҮР. НҮХЭН ГАРЦЫГ. ОНОВЧТОЙ. БАЙГУУЛАХ. ХУУЧИН. СОЦ. ҮЁИЙН. ЗАМ ГУДАМЖИЙГ. ЗОРИГТОЙ. ӨӨРЧИЛЖ. ЧИХЭЛДЭХГҮЙ. ЧӨЛӨӨТЭЙ. ГЭРЭЛ. ГЭГЭЭТЭЙ. БОЛГОХ НЬ ЧУХАЛ. ХОТЫН. ДАРГА. ЧАДНАА. БҮҮ. ШАРАМДУУЛ. ЯМАРЧ. ХҮН. АЖИЛ. ХИЙХЭД. БАГА ЗЭРЭГ. АЛДАА. ГАРНА. ХҮЛЭЭЦТЭЙ. САНАЛАА. ХЭЛЭХ ХЭРЭГТЭЙ. ГЭРИЙН. АЖИЛТАЙ. АВГАЙ. НАР. ШИГ. ХЭН. ДУРТАЙ. НЬ ХАШИГАЧААД. БАЙХ. ХЭРЭГГҮЙ. ХАЖУУД. НЬ. ОЛОН. ТУСЛАХ. БАЙГАА БИЗДЭЭ. ТЭД. НАР. ДАРГАА. ДАРГАА. ГЭЖ. АЯЛДАН. ДАГАХ БИШ. СЭТГЭЖ. БОДОХ. ХЭРЭГТЭЙ. ЗАРИМ ҮЁД ИРГЭДЭЭСЭЭ САНАЛ АВ. ОДООГИЙН. ЗАЛУУЧУУД. МАШ. УХААЛАГ. ИРЭЭДҮЙГ. СЭТГЭДЭГ. БОЛЖЭЭ. ЗАЛУУЧУУД. ОЮУТНААСАА. ЦАГ. ГАРГАЖ. УУЛЗАЖ. ЯРИЛЦХАД. ГЭМГҮЙ. ОЛОН. САЙХАН. САНАА ГАРНА ШҮҮ. МАНАЙХ. ЧИНЬ. ЗАЛУУЧУУДЫН. ОРОН. БОЛООД. БАЙНА. СҮҮЛИЙН. 35. ЖИЛД ЗАЛУУЧУУД. МААНЬ ИХ. ИРЭЭДҮЙГСЭТГЭДЭГ. БОЛЖЭЭ. 35аас. ДООШ. 15. Хүртлэх. НАСНЫ. ХҮҮХДИЙН. УХААН. СЭТГЭХҮЙ. МАШ. ӨӨР. БОЛЖЭЭ. ТУГАЙ. ӨДӨР. ЦАГ. ГАРГАЖ. ХҮҮХЭД. ЗАЛУУЧУУДТАЙГАА. ЯРЬЖ. ЗӨВЛӨЛДДӨГ. АЖЛЫГ. ҮЁ ҮЁ. УЛИРАЛД. НЭГ УДАА Ч ЮМУУ. ЯРИЛЦАЖ. САНАЛЫГ. НЬ. АВЧ БАЙВАЛ. ЗӨВ ШҮҮ. !!!