"Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн 2023 оны ногдол ашиг 256 мянган төгрөг тараана
Үйл явдал
/
2024-02-19

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 266 төгрөг буюу 1072 хувьцаа эзэмшигч иргэн бүрдээ 285 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ.

ЗГ-аас тус компанид онцгой дэглэм тогтоон, нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулж, үйл ажиллагаа нь эрс сайжран, 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3.2 их наяд орчим төгрөгийн цэвэр ашигтай байна. Үүний үр дүнд 1,072 хувьцаатай Монгол улсын иргэн та татварын дараах дүнгээр 256 000 төгрөгийн ногдол ашиг хүртэнэ. Санхүүгийн тайлан аудитаар орсны дараа 2024 оны 03-25-04-р сарын 08 ны хооронд багтаан ноогдол ашиг олгоно. Эх орныхоо эрдэнэс баялгаас иргэн бүр хүртдэг шинэ сайн жишиг тогтож байна. Ийнхүү сайн жишиг хэвшин батжиж, компанийн ашиг нэмэгдэхийн хэрээр иргэдийн хүртэх үр өгөөж жилээс жилд өссөөр байх болно. Тус компаниас 2022 оны ноогдол ашиг 104 000 төгрөгийг сар шиний өмнө тараасан бол ирэх 4-р сард 2023 оны ноогдол ашиг 256 000 төрөгийг ийнхүү олгохоор болжээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
1
2
1
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (18.226.17.69)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
lhagvajav (122.201.31.143) 2024-02-21 13:05:25
zuv demjij bn