МЕТРОНЫ ТЭЗҮ-д 180 тэрбумыг төсөвлөсөн
Үйл явдал
/
2024-02-20

Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг Хотын дарга Х.Нямбаатар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-д өргөн барьсан. Тодруулбал метроны төслийг санхүүжүүлэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх, тохижилт гэсэн гурван чиглэлээр төсөвт тодотгол хийхээр төлөвлөжээ.

Уг асуудлаар НИТХ өнөөдөр хуралдсан юм. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригоос зарим зүйлийг тодрууллаа.

Энэ оны төсөвт метроны ТЭЗҮ-ийг боловсруулж, барилгын ажлыг эхлүүлнэ

Энэ удаагийн төсвийн тодотголд метроны асуудлыг шийдвэрлэхээр тусгасан. 2024 оны төсөвт метроны ТЭЗҮ-ийг боловсруулж, бэлтгэл ажлыг хангахад 180 тэрбум төгрөг төсөвлөж, бүтээн байгуулалтыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр баталсан.

Тэгвэл өнгөрсөн оны эцэст Засгийн газраас шийдвэр гарч, метроны бүтээн байгуулалтыг нийслэлийн төсвөөс бүрэн санхүүжүүлэхээр болсон юм. Тиймээс гадаад болон дотоодын мэргэжилтнүүдтэй уулзаж, метрог хэрхэн богино хугацаанд, чанартай, аюулгүй, найдвартай гүйцэтгэх талаар ярилцсан.

Энэ хүрээнд зөвлөх үйлчилгээнд 54.6 тэрбум төгрөгийг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхээр төсвийн тодотголд тусгаад буй. Мөн Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу ЖАЙКА-ийн хийж байсан урьдчилсан ТЭЗҮ-д тулгуурлан тендер зарлахаар болов. Энэ жилийн хувьд бүтээн байгуулалтад 333 тэрбум төгрөгийг төсөвлөсөн бөгөөд мөн гүйцэтгэлээр нь санхүүжүүлнэ.

Зөвлөх үйлчилгээ авсны дараагаар тендерийн бичиг баримтыг боловсруулж, гүйцэтгэгчээ сонгон шалгаруулна. Зөвлөх үйлчилгээг хэрхэн сонгож, авахаас шалтгаална гэсэн үг. Урьдчилсан байдлаар ирэх  6-9 дүгээр сарын хооронд гүйцэтгэгч компанийг шалгаруулна гэж тооцоолж байна. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар эхний ээлжид байршлын, гидрогеологийн гэх мэт суурь судалгаануудыг хийх шаардлагатай. Уг судалгаануудыг энэ онд хийнэ. Улмаар есдүгээр сар гэхэд барилгын ажлыг эхлүүлсэн байхаар төлөвлөж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (2)
Таны IP: (3.143.241.89)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иогэн (139.5.216.235) 2024-02-23 11:27:32
Метро сайхан нь сайхан.Гэхдээ ашиггүй болохвийдээ Та нар Чудесный Китай сайтыг үзэж мэдэж л байгаа байлгүй Нөгөө хэл ам татлаад байгаа дүүжин кабин чинь тэнд жижгэвтэр вагон байгаа харагдаж байна.Чаддаг бол тэр зүгээр юм шиг.Ер нь метроны байгууламж заавал газар доор байлгүй ил байж болдог юм билээ.Ер нь метро болон авто замуудыг олон янзын төвшинтэй хийвэл зөв болох байх.Хамгийн ойрын жишээ гэхэд Бээжингийн замууд тийм.Хятадаас авах сурах юм байна шүү.Ногоон байгууламж нь бас гайхалтай.Хотоо гэр шигээ гоёдог.Сарнайн бутаар гудамжаа чимээд л
(202.5.207.32) 2024-02-21 11:17:23
Бодит ажил болбол сайхан л байна