Малчид ХААН БАНК, ТӨРИЙН БАНКНЫ САЛБАРТ цахимаар хүсэлт гаргаж ЗЭЭЛЭЭ ХОЙШЛУУЛАХ боломжтой
Үйл явдал
/
2024-02-20

Малчид харьяа орон нутгийнхаа Хаан банк болон Төрийн банкны салбарт хүсэлтээ цахимаар гаргаж, зээлээ хойшлуулах боломжтой

Хөдөө орон нутагт ажиллах үеэр малчдын хамгийн их хөндөж байсан санал, хүсэлт бол малчны зээлийн асуудал байв. Иймд өнөөдөр Төв банк болон арилжааны банкуудын удирдлагуудтай уулзаж, зудын гамшгийн эрсдэлийг бууруулахад банк санхүүгийн салбарынхны дэмжлэг, оролцоо чухал байгааг уламжилж, хүнд цаг үед малчдаа дэмжин банкны зээл төлөлтийг нь хойшлуулах тал дээр хамтарч ажиллах талаар ярилцлаа.

Монгол банкны мэдээллийн санд 140 мянга гаруй малчдын 1.2 их наяд төгрөгийн зээл бүртгэлтэй байдгаас 51.2 хувь буюу 618 тэрбум төгрөгийн зээлийг Төрийн банкнаас, 48.5 хувь буюу 585 тэрбум төгрөгийн зээлийг Хаан банкнаас тус тус олгосон байна.

Энэ асуудалд Төв банкны зүгээс бодлогын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн бол Хаан банкны хувьд өнгөрсөн оны 12 дугаар сарын 1-нээс хойш хүсэлт өгсөн малчдын зээлийн эргэн төлөлтийг сунгаж эхэлсэн бөгөөд нэг жил хүртэл хугацаагаар хойшлуулах боломжтой гэв. Төрийн банкны хувьд эхний ээлжинд энэ оны 6 дугаар сарын 1 хүртэл зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах боломжтойгоо хэлж байна. Малчид харьяа орон нутгийнхаа Хаан банк болон Төрийн банкны салбарт хүсэлтээ цахимаар гаргаж, шийдүүлэх боломж бүрдлээ.

Монголын нийгэм, эдийн засагт голлох үүрэгтэй мал аж ахуйн салбарыг дэмжиж, монгол түмний дангааршил, ондоошлын эх үндэс болсон уламжлалт өв соёл, зан заншлыг тээгч малчин түмнээ ойлгож, малчдын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах талаар нэгдмэл байр суурьтай байж, зөвшилцөлд хүрсэн банк санхүүгийн салбарынханд талархлаа илэрхийлье.

Энэ мэдээ танд ямар санагдав?
39
4
91
73
21
13
Сэтгэгдэл: (145)
Таны IP: (3.17.186.162)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тунгалаг (66.181.160.115) 2024-02-24 23:14:19
Баярллаа
Baasansvren (202.55.188.107) 2024-02-23 22:03:58
malchinii zeeliig xoishluulj ognvv bi odoo ene sariin 25nd tololttei tsag xvnd tolox blomj taruu tul mni sanaliig xvleej awch xargaltsan vzej shiidej ognvv
(66.181.161.218) 2024-02-23 21:03:35
Тэглэх зөв төлөх малгүйй боллоо
(66.181.177.253) 2024-02-23 18:26:05
Малчдын зээлийг нэг удаа тэглэж өгвөл дээр бна
Ганболд (202.126.88.78) 2024-02-23 17:26:31
Малчид чин малгүй болчоод байхад юугаар зээлээ төлөхөв дээ нэг удаа тиглээд өгвөл ихил буян болох байх
Malchin (202.126.90.69) 2024-02-23 14:12:39
Hoishluullaa gd hvv n l ywaad bn shvv dee
(202.126.89.39) 2024-02-23 14:06:50
Малчдынхаа зээлийг нэг удаа тэгвэл их л хэрэг бндаа 6 сар гэхэд мал таргалахгүй шүүдээ малаа алдсан айлууд яаж зээлээ төлөх билээ
Барнууд Х.Хишигжаргал (202.21.108.55) 2024-02-23 14:06:48
Маш зөв байна. Баярлалаа
О (202.126.88.69) 2024-02-23 12:58:49
Малчдын зээлийг нэг удаа тэглэж өгөхийг хүсэж байна
(202.126.90.63) 2024-02-23 10:10:53
zeel hoishluulaad ymar vr dvn bnaa 6sar bolshihwol vhsen mal ni ondiigood ireh bishdee Svh dalaital vhriin tolgoi amar gehch l bolj bna daa terniihee orond 50 huwilaadch gesen zeel tegelwel malchidad chin tus bolno baihaa gej bodoj bna tor zasag mini
Наранбаатар (66.181.161.61) 2024-02-23 09:41:15
Банкны зээлийг 1 жилээр хойшлуулмаар байна
(202.126.89.74) 2024-02-23 01:12:55
Malchid bol Mal maliin tvvhii edeereel amidardag oor orlogo vgvi shvv dee tegeed Heden malaa baritsaalj Zeel awna tvvniigee Hadlan tejeel oyutnii Tolbor bas owdoj zowson negen emchilgee iiml zvild zartsuuldag zudand Malaa barchihaar zeelee toloh chadwargvid hvrch bna toriin tvsheed mini malchinii zeeliig tegelj ogwol ih tus bolohoor bna
(202.126.89.74) 2024-02-23 01:12:52
Malchid bol Mal maliin tvvhii edeereel amidardag oor orlogo vgvi shvv dee tegeed Heden malaa baritsaalj Zeel awna tvvniigee Hadlan tejeel oyutnii Tolbor bas owdoj zowson negen emchilgee iiml zvild zartsuuldag zudand Malaa barchihaar zeelee toloh chadwargvid hvrch bna toriin tvsheed mini malchinii zeeliig tegelj ogwol ih tus bolohoor bna
Ононцэцэг (202.55.188.36) 2024-02-23 01:06:49
Малаа хаяж төв суурин газар орж чадахгүй..цасанд боогдчихсон ..эмнэлэг дэлгүүр ч орж чадахгүй малчид...мал бүхий өрхүүд яаж цахимаар хүсэлт илгээх билээ дээ...
oogii (122.201.31.235) 2024-02-22 23:49:15
Malchdinhaa zeelig neg udaa teglej uguuch hugatsaa sungaad nemergu shte daaj dawshgu urtei heweer mal ch vgvi bolson urhvvd yugaaraa tuluh bilee
Зочин (122.201.31.16) 2024-02-22 23:18:01
Зээлийг тэглэх нь зөв сунгаад яах юм хүү нь өсөхийн нэмэр
(122.201.31.117) 2024-02-22 22:19:19
zeeliin neg udaa teleed ogchiwol boloh baihaa hoishluulaad nemergui terniigee toloh geed dahial or boliishde
(66.181.176.242) 2024-02-22 22:09:18
huugiin baig gehet 50 huw tolchich bolno shd
(202.55.188.107) 2024-02-22 21:42:03
Хүүнээс хүү тэгж алуулаад яах вэ
Bayartsetseg (202.126.90.81) 2024-02-22 21:29:05
Uneheer harj uzeh geed bgaa bol malchdiinhaa zeeliig neg udaa tegleed ogchhoj boldoggui yumuu hoishluullaa geed malni ami orood bosood ireh bishdee chaawaas malaa uhuuleed duussan heden malchid maani yugaaraa toloh bileedee tor zasag mini zeeliig ni teglehiig husii
Monhadya (202.126.90.81) 2024-02-22 21:24:41
Ingej bhaar neg moson malchdaa neg udaa harj uzeed malchdiin zeeliig tegelcheechee
Бурмаа (122.201.31.130) 2024-02-22 18:56:36
Зээлийн хаах хэрэгтэй хойшлууллаа гээд үхсэн мал нь бос ч ирээд зээлээ төлөхгүйгээс хойш
Бурмаа (122.201.31.130) 2024-02-22 18:53:30
Хойшлууллаа гээд үхсэн мал нь бос ч ирхүү зээлийн хаах л хэрэгтэй
malchin (122.201.31.119) 2024-02-22 15:30:32
malchidiinha zeeliig teglej ogooch
(66.181.176.242) 2024-02-22 13:14:02
in deer suudag ulsuud yaasan hunii zowlon midgui humuus we
(66.181.176.242) 2024-02-22 13:12:05
6 saraar sungaad yaah ym huul nemgden malgui humuus yaaj zeelee hiih we
Амарзаяа (103.212.119.194) 2024-02-22 13:08:10
Зээлээ хойшлуулаад ч нэмэргүй байхаа да.хүү нь улам л нэмэгдэнэ.тэгээд ч ихэнх малчидын мал нь бараг л үхчихлээ дэ
Zochin (66.181.160.2) 2024-02-22 11:26:49
Malchdiin zeeliig teglene gej baihaar yadaj tal huwiig ni daraad ugwul ih l buyn bolno doo