МАЛЧДЫН ЗЭЭЛИЙГ ТЭГЛЭХ хуулийн төслийг өргөн барилаа
Үйл явдал
/
2024-02-21

Ардчилсан намын бүлгээс ээлжит бус чуулган хуралдуулахыг шаардаж Малчин иргэдийн арилжааны банкнаас авсан зээлийн үлдэгдлийг төрөөс нэг удаа хариуцан төлөх тухай хуулийн төслийг өргөн барина гэж УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Б.Бейсен: Малчдын асуудал дээр Засгийн газраас яаралтай арга хэмжээ авахгүй бол нөхцөл маш хүнд байна. Отроор яваа малчдын бага насны хүүхдүүд, жирэмсэн ээжүүдэд нисдэг тэргээр эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэх шаардлагатай байна гэв. 

Ц.Туваан: Малаа алдсан малчид эрсдэлд ороод байгаа юм биш. Монгол Улс бүхэлдээ эрсдэлд ороод байна. Малаа барсан малчид хотыг чиглэхээс өөр аргагүй болно. Хот хөдөөгийн сэргэлтийн бодлого эсрэгээрээ хэрэгжих нөхцөлд орлоо. Засгийн газрын сайд нар өрөөнөөсөө гараад амьдрал дундуур туучаад, иргэдийнхээ төвд оч!

Ж.Батсуурь: УИХ ээлжит бус чуулганыг зарла. Малчдаа аврахын тулд Монгол төр яаралтай арга хэмжээ ав. Үндсэн хууль, Нэгжийн хууль, Сонгуулийн тойрог өөрчлөх болохоор ээлжит бус чуулган зарлаад хуралддаг байж зудын байдал хүндэрсэн энэ нөхцөлд таг чимээгүй байгаад байж болохгүй!

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
14
0
0
1
3
0
Сэтгэгдэл: (7)
Таны IP: (18.191.44.188)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэн (139.5.216.235) 2024-02-23 11:08:07
Зээл тэглэнэ гэх нь буруу.Зээл аваагүй нь бас юм нэхвэл яахав.Хүнээс зүгээр юм аваад суучихлаа Их буруу байна.Харин малчдаа өөр эх үүсвэрүүд арга хэмжээгээр дэмжих нь зөв.Малгүй бол Монгол юу болох вэ.Дэмжиж туслах нь зөвөө.Харин Ардчилсан нам битгий оноо авах гэж бүү донгос Та нар ард түмнийг хар масс цагаан цаас гэдэг биздээ.Муусайн түрийний бөөснүүдээ
Дэмжиж байна (66.181.161.216) 2024-02-21 15:29:50
Дэмжиж байна
(66.181.161.200) 2024-02-21 14:29:52
Haa saigvi zud zurhan awch bgaa arga hemjee daanch alga daa
zochin (66.181.161.47) 2024-02-21 14:15:42
teglej ogoh heregtei
(66.181.160.100) 2024-02-21 12:47:05
Зөвшүү.
(66.181.160.36) 2024-02-21 10:24:27
50% malchidad bagdahgui shvv dee hoorhii
Бат (66.181.161.212) 2024-02-21 09:50:31
Ан зөв