Иргэд "E-Mongolia" цахим системээр ЦЕГ-т гомдол гаргаж болно
Үйл явдал
/
2024-02-22

 “E-Mongolia” платформоор дамжуулан Цагдаагийн ерөнхий газарт гомдол, мэдээллээ харьяалал харгалзахгүй цахимаар илгээдэг боллоо. Тус үйлчилгээг авахын тулд шууд www.e-mongolia.mn сайтын Цагдаагийн ерөнхий газарт хандах гэсэн туслах цэсийг сонгож нэвтрэхээс гадна Цагдаагийн ерөнхий газрын “Police.gov.mn” сайтаар дамжуулан нэвтэрч E-Mongolia платформоор тус үйлчилгээг авах боломжтой юм. Үүний дараагаар гомдол мэдээлэл гаргагч өөрийн регистрийн дугаар болон холбогдох мэдээллийг зааврийн дагуу оруулан, файл хавсарган хүсэлтээ гаргана. Хүсэлтийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэн, бүртгүүлсэн и-мэйл хаягт хариу илгээнэ. Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia” платформд өнөөдрийн байдлаар 86 байгууллагын 1173 үйлчилгээг нэгтгээд байна. #цахимаар_шийдэж_цагаа_хэмнэе

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.224.71)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.