М.ГАНХҮЛЭГ: 588.8 тонн махыг амжилттай экспортод гарган 5.3 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн
Үйл явдал
/
2024-02-23

УОК-оос өнөөдөр хаваржилтын нөхцөл байдал, үүний эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулга хийх үеэр Хүнс Хөдөө Аж Ахуйн Хөнгөн Үйлдвэр (ХХААХҮ)-ийн дэд сайд М.Ганхүлэгийн хүргэсэн мэдээллийг багцлан хүргэж байна. Тэрбээр "Нөөцөд байгаа 10,000 тонн тэжээлийн улаан буудайг малчдад үнэ төлбөргүй түгээх ажил дээр нийт долоон ажлын хэсэг гарган ажиллаж байна.Үүний дагуу төмөр зудтай байгаа зургаан аймгийн 23 сум бүрд 150 тонн тэжээлийн будаа, цагаан зудтай байгаа арван долоон аймгийн 90 орчим суманд 75 тонн тэжээлийн будааг хуваарилахаар ажлууд эхэлсэн.

Мөн мах, махан бүтээгдэхүүний экспорт дээр онцгойлон анхаарал хандуулан ажилласнаар 2023 оны нийт дүнгээр 80.2 мянган тонн махыг экспортод гаргасан. 2022 онд зөвхөн БНХАУ руу дулааны аргаар боловсруулсан махыг экспортод гаргадаг байсан бол одоо булангийн орнууд руу сэврээсэн гулууз махыг экспортлох шинэ сувгууд нээгдсэн. Ийнхүү булангийн 22 орны экспортыг 12 болон 1-р саруудад  зогсоохгүй байх үүднээс мах бэлтгэх үйлдвэрүүдтэй хамтран малчдын хотноос  амьд хонь худалдан авч үүнийг экспортын шаардлагын дагуу бэлтгэн гаргах ажлыг зохион байгуулалт хийсэн нь экспорт зогсдог энэ цаг үед 362 мянга орчим толгой малыг экспортод гаргах үр дүнд хүрээд байна.

Хөдөө аж ахуйн биржийг шинэчилж ажиллах үүднээс худалдаалагч, худалдан авагчийн хооронд дуудлагын зарчмаар хэлэлцээр хийх боломжтой болсон. Ийнхүү сар гаруй хугацаанд 197 хэлэлцээр хийж, 588.8 тонн махыг амжилттай экспортод гарган 5.3 тэрбум төгрөгийн арилжааг хийгээд байна" гэлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.8.148)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.