Баянзүрх дүүргийг ТАВАН БҮСЭД хувааж хөгжүүлнэ
Үйл явдал
/
2024-02-26

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон зарим сайд, УИХ-ын гишүүдийн хамт Баянзүрх дүүргийн Дарь-Эх орчмын анхан шатны нэгжид ажиллаж буй төрийн албан хаагч нартай уулзаж, Дарь-Эх орчмын хөгжлийн асуудлыг хэлэлцэж, санал хүсэлтийг хүлээн авлаа.

🇲🇳Монгол улсын Засгийн газраас хүн амын төвлөрлийг сааруулах, төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойртуулахын тулд дүүргүүдийг бүс болгон хувааж, нөөц боломж,онцлогтой нь тохируулан хөгжүүлэх бодлогыг баримталж буй. Энэ хүрээнд хүн ам ихтэй хороодыг нэгжийн зохион байгуулалтад оруулж, шийдвэр гаргах, төсвийн бие даасан эрх мэдлийг хариуцлагын хамт олгохоор төлөвлөж байгаа.

Үүнтэй уялдуулан Баянзүрх дүүргийг Хойд,Урд,Зүүн,Баруун,Төвийн бүс гэсэн 5 бүсэд хувааж, засаг захиргааны нэгжид өөрчлөлт оруулах хөгжлийн бодлого боловсруулснаа дүүргийн удирдлагууд танилцууллаа.

Тухайлбал

Хойд бүст- Шар хад дэд төвийг дагасан бичил дэд төв байгуулж, хог хаягдлын үйлдвэрлэл байгуулах

Урд бүст-Соёл боловсролын үйлчилгээг сайжруулах

Зүүн бүст- Аялал жуулчлал,Хөдөө аж ахуй,тээвэр,логистик түгээлтийн төв бий болгох

Баруун бүсийг дэд бүтэцжүүлэх замаар бичил дэд төвүүдийг байгуулах

Төв бүст- Үйлчилгээ,бөөний худалдаа,хөнгөн үйлдвэрлэл салбарыг хөгжүүлэхээр төлөвлөжээ.

Баянзүрх дүүргээс боловсруулсан бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөөг уулзалтад ирсэн төрийн албан хаагчдын төлөөлөл дэмжиж байгаагаа илэрхийлж, тулгарч буй бэрхшээл, цаашид анхаарах зүйлсийг талаар санал бодлоо илэрхийллээ.

Төрийн албан хаагчдын төлөөлөл:

-Хороодод төсвийн эрх мэдлийг олгох

-Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах

-Хууль дүрэм журмын уялдаагүй байдлыг засаж, залруулах

-Хогны үйлдвэр байгуулах зэрэг саналуудыг хэлж байна.

Уулзалтын дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамт Цагаан давааны хогийн цэгийн нөхцөл байдалтай танилцлаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.215.202)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.