Ж.Ганбаатар: Монгол улс ЗЭСИЙН ЭКСПОРТЫН томоохон тоглогч улс учраас арилжааг биржээр ИЛ ТОД НЭЭЛТТЭЙ явуулна
Үйл явдал
/
2024-02-28

Засгийн газрын өнөөдрийн /2024.02.28/ ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.ГАНБААТАР Зэсийн баяжмалыг биржээр арилжина гэдгийг мэдэгдэв. Тэрбээр ярихдаа "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Уул уурхайн биржээрээ “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмалыг зарах шийдвэр гаргалаа."Уул уурхайн биржийн тухай хууль 2023 оноос хэрэгжиж эхэлсэн.  Одоо бид нүүрс, төмрийн хүдрийг амжилттай биржээр арилжаалж байна. Өнгөрсөн онд биржээр 15 сая тонн нүүрс зарсан. Борлуулалтын орлого нь 2.2 тэрбум ам.доллар болсон."Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд “төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой уул урхайн компанийн олборлож байгаа бүтээгдэхүүнийг биржээр заавал арилжина” гэсэн заалт бий. Засгийн газрын 223 дугаар тогтоолын дагуу зэс молибденыг биржээр худалдан борлуулахаар тогтоол баталлаа. АМНӨТ- ийг тухайн биржийн үнээс тооцон авна. Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалснаар худалдан авалт шударга, ил тод болж, уул уурхайн эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нэмэгдэж байгаа.

“Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмалын 5-10 хувийг биржээр арилжаална гэдэг нь их биш. 2025 оноос зэсийн баямалын 30-40 хувийг биржээр арилжаалах зорилт тавьж байна.  Монгол Улс жилдээ 600 мянган тонн зэсийн баяжмал экспортолдог байсан бол 660 мянган тонн болно гэсэн үг. Нэмэгдэж байгаа 60 мянгыг биржээр зарна гэсэн үг. Монгол Улс зэсийн экспортын хувьд дэлхийд нэлээн томоохон тоглогчдоо тооцогддог. Дэлхийд Конг, ОХУ зэрэг хэдхэн улс зэс нийлүүлдэг. Манай үйлдвэрлэгч, дийлэнх худалдан авагч хаяанд байна. Лондонгийн үнийг дагаад байх шаардалга алга, үнийг өөрсдөө тогтооно гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Зэсийн нөөцийг сонирхуулбал, ОХУ 62 сая тонн цэвэр зэстэй, Монгол Улс 56 мянган тонн зэсийн баяжмалтай бол Австрали 97 мянга, Чили улс 190 сая тонн зэсийн нөөцтэй. Энэхүү нөөцийг Америкийн геологийн албаны судалгаагаар гаргаж ирсэн. Монгол Улс зэсийн нөөцөөрөө эхний зургаад  орж байгаа. Цагаан суварга, Хармагтайн ордууд зэсээ экспортлоход бэлэн байдалд орсон. Тийм учраас том зэсийн баяжмалын экспортлогч болох боломжтой.

Зэс нь бүх технологиудад ордог. Тийм ч учраас зэсийн үйлдвэрлэл хэрэглээгээ гүйцэхгүй байгаа. 2026-2027 оноос эрэлтээ гүйцэхгүй болохоор байгаа. Зэс хэрэглэх хэрэгцээ жилээс жилд өсөн нэмэгдэж байна, Индонези, Сингапур, Энэтхэг, БНСУ зэсийн баяжмал авах сонирхол өндөр байна. Нүүрсний дараа орох экспортын том бүтээгдэхүүн. Тийм учраас биржид анхаарал тавьж байна. Ингэснээр худалдан авагч талдаа бүх зүйл тодорхой болно.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (18.191.239.146)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(202.126.90.103) 2024-02-29 11:45:05
Энэ их хурлын гишүүн бизмесээнүүд Яагаад ард түмнээсээ дор бна ард.түмэн бол өвчин зовлон орон гэргүй хүмүүст хэдэн зуун саяын хандив цугалуулж өгч бна тэхэд манай гишүүд ард түмэн бидний татварын мөнгийг үрж хөдөө гадаагүй малчидаа хайртай хүн болж үнтэй машин унж давхилдаж бна хэчнээн тэр бумын хөрөнгөтэй мөнгөтэй байж хандив өгч чадгүй юм бэ