Баянгол дүүргийнхэн малчдад МАЛЫН ХУЖИР, НЭМНЭЭ, ГУРИЛ, лаа шүдэнз, БЭЛЭН МӨНГӨ хандивлалаа
Үйл явдал
/
2024-02-29

Монгол Улсын нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачилж “Малчдад тусалъя” хандивын аяныг 2024 оны 02 дугаар сарын 18-наас 23-ны өдрийг хүртэл 6 хоногийн хугацаанд өрнүүлж, дүүргийн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг уриалан ажилласан.  Дээрх аянд төрийн болон хувийн хэвшлийн 60 орчим байгууллага, 1000 гаруй төрийн албан хаагч нэгдлээ.  

Аяны хүрээнд 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар нийт 27.250.300 төгрөг цугларсан  бөгөөд цугларсан мөнгөн хандивыг дүүргийн Төрийн санд нэмэлт данс үүсгэн төвлөрүүлж, өвөлжилт хүндэрсэн Сүхбаатар, Дорноговь, Архангай аймгийн Онцгой комиссын холбогдох дансанд шилжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Мөн 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хандиваар цугларсан 40 нэр төрлийн буюу 398 шуудай хивэг, 525 кг малын хужир, 618 ширхэг нэмнээ, 1,6 тн гурил, 319 кг будаа, 229 кг гоймон, 333 боодол лаа, 410 боодол шүдэнз, 31 ширхэг гар чийдэн, дулаан хувцас гээд нийт 100 гаруй сая төгрөгийн үнэ бүхий барааг Улсын онцгой комисс болон Онцгой байлоын Ерөнхий газрын  188 дугаар ангид хүлээлгэн өглөө.

Цаг агаарын давагдашгүй хүчин зүйлд нэрвэгдсэн малчдадаа туслах энэхүү сайн үйлсийн аянд сэтгэлээрээ нэгдэж, хандив илгээсэн дүүргийнхээ нийт төрийн албан хаагчид болон иргэд аж, ахуй нэгж байгууллагууддаа ТАЛАРХАЛ илэрхийлье.

Энэ мэдээ танд ямар санагдав?
2
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (18.218.8.152)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(66.181.160.61) 2024-02-29 12:16:16
Маш сайн буянтай ажил хийж бна баяр хүргэе ажилд нь амжилт хүсье