Зэвсэгт хүчин өнгөрсөн долоо хоногт
Үйл явдал
/
2024-03-04
            
 
Мөн 76 айл өрхийг нүүлгэн шилжүүлж, цасанд суусан 64 нэгж техникийг татан гаргаж, 19,247 км зам, даваа гүвээг нээж, 78 айл өрхийн өвөлжөө, бууцыг цаснаас гаргаж, 1350 үхсэн малын сэг зэмийг зайлуулах ажлыг зохион байгуулж ажиллалаа.
Энэ сарын 2-ны өдрөөс Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн 10 цэргийн алба хаагч, нэг нэгж техниктэйгээр Баян-Өлгий аймгийн Сагсай сумын нутаг дэвсгэрт малчин өрхүүдэд өвс тэжээл хүргэх, зам гаргах, нүүлгэн шилжүүлэх үүрэгтэйгээр ажиллаж байна. Мөн Улсын онцгой комиссоос ирүүлсэн хүсэлтийн дагуу Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн 20 цэргийн алба хаагч, 2 нэгж техник Булган аймгийн Дашинчилэн, Баяннуур суманд малчин айл өрхүүдэд дэмжлэг үзүүлэх үүрэгтэйгээр 3 дугаар сарын 4-ний өдрөөс үүрэг гүйцэтгэж эхэлсэн.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.8.188)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.