Д.Тогтохсүрэн: МАН-ын 2020 оны МӨРИЙН ХӨТӨЛБӨР 70 хувьтай байна гэж АУДИТЫН ГАЗАР дүгнэсэн
Үйл явдал
/
2024-03-22

МАН-ын бага хурлыг маргааш буюу Бямба гарагт зохион байгуулагдана. Уг хуралдаанаар ямар асуудал хэлэлцэхийг МАН-ын бага хурлын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр  "Уг хурлаар мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж, Даваа гарагт аудитын байгууллагад өгнө. Аудитын байгууллага намуудын мөрийн хөтөлбөрийг хянаж, дөрөвдүгээр сарын 20-25-нд баталгаажуулна. Үүний дараа мөрийн хөтөлбөрөө олон нийтэд мэдээлэх эрхтэй болно.

Түүнээс гадна Бага хурлаар УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид тавих шаардлага, шалгуур, нэр дэвшүүлэх журмыг батална.

Намын дүрмийн дагуу авлига, албан тушаалын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан бол сонгуульд нэр дэвшүүлэхгүй. Сонгогчдын дунд нэр хүндтэй байх нь нэр дэвших үндсэн шалгуур" хэмээн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ.

МАН-ын 2016 оны мөрийн хөтөлбөр 80 гаруй хувь, 2020 оны мөрийн хөтөлбөр 73%-ийн биелэлтэй байна гэж Үндэсний Аудитын Газар дүгнэсэн болохыг тэрбээр хэллээ.

Сэтгүүлчийн асуултад "Одоо байгаа парламентын танхимд нэг эгнээ нэмж, 126 гишүүн суух бүрэн боломжтой гэж үзэж байгаа. ЗГХЭГ-ын зарим хүнийг өөр тийш шилжүүлэх зэргээр 126 гишүүний суух өрөөг бэлтгэж байна.

Давхар дээлтэй байхыг Үндсэн хуулиар хориглоогүй учир давхар дээлтэй гишүүн нэмэгдэх байх" гэж хариулав.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (4)
Таны IP: (18.218.245.238)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цэнгэл (66.181.178.230) 2024-03-25 00:00:11
МАН ын амлалт утааг бууруулж 2016 аас 20 онд 50% бууруулсан гэж гүжирдээд 24 онд 80% бууруулна гэсэн өнөөдөр буурсан улам ихэсч хичнээн хүн хорт утааны золиос болов доо коммунистуудаа!! Танай намын гишүүдын авилгын өгөөж харин 70% өссөн байхдаа!! Энэ онд газрын арчих хэрэгтэй,
Unen (66.181.181.203) 2024-03-24 07:56:48
OНЛАЙНААР МӨРИЙТЭЙ ТОГЛООМ БОЛ МОНГОЛД УЧИРАА АЛДЛААШДЭЭ. ҮҮНИЙ ҮР ДАГАВАР ДЭЭРЭМ ТОНУУЛ. ХЯНАДАГ ХААДАГ ГАЗАР БАЙДАГ БОЛ АНХААРААЧЭЭ. ЗАЛУУЧУУД ХҮН БИШ -ЧӨТГӨР БОЛЦГООЖ БАЙНА ШҮҮ
(202.55.188.101) 2024-03-24 04:17:34
МАН АРД ТҮМЭНД НЭР ХҮНДГҮЙ НАМ БОЛСОН АУДАТЫН БАЙГУУЛАГА ЮУ ХАРЖ АМЛАЛТ 70 ХУВЬ ГЭД БГАМ МАРИЙН ХӨТӨЛБӨР 30 ХУВЬД ХҮРЭЭГҮЙ ГОЛ ГОЛ ЮМ НЬ УНАСАН АРД ТҮМНЫ АМЖИРГАА ХУЛГАЙ ГЭМТ ХЭРЭГ АВИЛГАЛ ХУЛГАЙЧ ИХТЭЙ НАМ ТЭДНЫГЭЭ ХАМГААЛЧ АВЧ ҮЛДДЭГ ГИШҮҮД НЬ ЁС ЗҮЙГҮЙ БҮХ ГЭМТ ХЭРЭГТ НАМЫН ГИШҮҮД НЬ ОРОЛЦДОГ ИИМ НАМ МОНГОЛД БАЙХ Ч ШААРДЛАГАГҮЙ
Энхэ (202.126.88.139) 2024-03-23 08:27:17
7 %-тай л байвал их юм