Л.Цандэлэг: Монголд гурилын мафи бий болчихсон байна
Үйл явдал
/
2024-03-25

Ургац хүдэр ХХК-ийн захирал Л.Цандэлэг

 1 кг улаанбуудайг 500 төгрөгөөр авчихаад, 1 кг гурилаа 3500 төгрөгөөр зарж галзуурч байна. Ингэж 600-700 хувийн ашигтай бизнес дэлхий дээр байхгүй. Тэгээд эд нар үйлдвэрлэлээ багасгачина. Үүнийгээ дагаад хомсдол бий болчихно. Хомсдол үүсэхээр бага зардлаар их мөнгө олоод байгаа юм. Монголчууд өнөөдөр Америк, Франц, Канадаас гурав дахин үнэтэй гурил идэж байна арай дэндүү байна.

Би юу хэлээд байна вэ гэхээр Монголд "МАФИ" бий болчихжээ. Шатахуун, гурил бүгд адилхан тавхан компани байна. Бүгд нэг үнээр л зардаг. Засгийн газар жаахан оройтож арга хэмжээ авч байна. Он гарахаас өмнө Оросоос гурил оруулаад ирсэн бол цагаан сараар олон айлын мөнгө хэмнэгдэх байлаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.164.183)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.